Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 4:15 - Ариун Библи 2013

15 Тэдний төлөвлөгөө бидэнд ил болж, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань мэдсэн үеэс бид бүгд хэрэм уруу, хүн бүр ажилдаа буцав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

15 Тэдний төлөвлөгөө бидэнд мэдэгдсэнийг, Бурхан түүнийг нь тасалдуулсан гэдгийг дайснууд маань сонссонд бид бүгд хэрэм уруу, хүн бүр өөрийн ажил уруугаа буцав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 4:15
13 Iomraidhean Croise  

Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж мэдэгдэхэд Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаглал болгооч гэж гуйж байна гэв.


Абсалом болон Израилийн хамаг ард олон —Архе хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.


Тэр өдрөөс хойш миний зарц нарын хагас нь ажиллаж байх үед хагас нь жад, бамбай, нум ба хуяг барьж, ахлагч нар нь Иудагийн бүх гэрийн ард дэмжиж байв.


ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан, бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг хэрэгсэхгүй, Мэргэ төлгөчдийг мунхаг болгож, Мэргэдийг буруу харуулан эргүүлж, Мэдлэгийг нь мунхаглал болгодог.


Төлөвлөгөө сэдэх боловч тэр чинь үл бүтнэ. Санал тавивч энэ нь үл тэснэ. Учир нь Бурхан бидэнтэй хамт байна.


Энэ нь холын аянд гарахдаа гэрээ орхиж, зарц нартаа үүрэг өгч, хүн бүрд ажлыг нь оноож мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушааж буй хүнтэй адил юм.


Хичээл зүтгэлд бүү хойрго бай. Эзэнд үйлчлэн сүнс дор шат.


Бидний тушаасанчлан, төвшин амьдрахыг хичээж, өөрийн ажилдаа анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг эрхэмлэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan