Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 4:14 - Ариун Библи 2013

14 Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид мөн бусад хүмүүст хандан —Тэднээс бүү айцгаа. Аугаа, аюумшигт ЭЗЭНийг сана. Ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаа! гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

14 Би тэдний айдсыг хараад, босож сурвалжтанууд, захирагчид, мөн бусад хүмүүст хэлэв. —Тэднээс бүү айцгаагтун. Аугаа, аймшигт Эзэнийг санаж, өөрсдийн ах дүүс, хөвгүүд, охид, эхнэрүүд ба ар гэрийнхээ төлөө тулалдацгаагтун!

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 4:14
34 Iomraidhean Croise  

Тууштай байгтун. Ард түмнийхээ хийгээд Бурханыхаа хотуудын төлөө зоригтой байцгаая. Мэлмийдээ тааламжтай гэснээ ЭЗЭН үйлдэх болтугай гэв.


Тууштай бөгөөд зоригтой бай! Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа хамаг олноос бүү ай, бүү зүрх алдагтун! Учир нь бидэнтэй хамт байгаа нь түүнтэй хамт байгаагаас илүү юм.


Аяа, тэнгэрийн Бурхан ЭЗЭН минь! Аугаа хийгээд сүрдэм Бурхан минь! Танд хайртай, тушаалуудыг тань сахигч хүмүүст өршөөл ба гэрээгээ сахигч ЭЗЭН минь!


Умардаас алт мэт гэрэлтэх сүр жавхлан гарч ирж, Бурханы эргэн тойронд аймшиг төрөм цог жавхлан байдаг.


Би эртний өдрүүдийг санаж, Таны үйлс бүхнийг тунгаан Таны гарын үйлсийг нягтлан бодож байна.


Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.


ЭЗЭН миний гэрэл хийгээд Аврал минь болой. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН миний амийн хамгаалалт болой. Хэнээс би айх юм?


Түг түмдийн ЭЗЭН бидэнтэй хамт Иаковын Бурхан бидний хүчит цайз. Села


Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаар, Алс холын далайн найдлага болох Та айдас төрүүлмээр үйлсээр Бидэнд зөвт байдалд хариулна.


Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ! Таны хүч аугаа учраас Дайснууд тань Таны өмнө бялдуучилна.


Ирээд, Бурханы үйлсийг үз, Хүний хөвгүүдэд үйлдсэн нь сүрдэм!


ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай! гэж хэлэв.


Тэрээр зэвсэгт тэрэгнүүдийнх нь дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.


Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ санагтун.


Тэрээр гэрээний эсрэг бурууг үйлдэгчдийг бурхангүй байдал уруу ялдам үгсээр эргүүлнэ. Харин Бурханаа мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ.


Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.


Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.


Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.


Харагтун, Өмнө чинь байгаа нутгийг ЭЗЭН Бурхан чинь өгсөн. Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭН чамд айлдсан ёсоор яв, түүнийг эзэмш! Бүү ай! Бүү зүрхшээ!” гэсэн билээ.


Бурхан ЭЗЭН чинь бурхдын Бурхан, эздийн Эзэн, аугаа их, хүчирхэг, аюумшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.


Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч. Би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ?” гэдэг.


Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.


Ехүд тэнд хүрээд, Ефраимын ууланд бүрээ үлээв. Израилийн хөвгүүд түүнтэй хамт уулаас бууж ирэхэд тэрбээр тэднийг тэргүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan