Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 3:3 - Ариун Библи 2013

3 Хассенаахын хөвгүүд Загасны гулдан хаалгыг барив. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Хассенаахын хөвгүүд Загасны Хаалгыг барив. Тэд үүний яс модыг тавьж дааман хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь байрлуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 3:3
11 Iomraidhean Croise  

Үүний дараа тэрээр Давидын хотын гадна Гихоны баруун тал дахь хөндийд гадуур хэрмийг босгож, Загасны гулдан хаалга хүртэл үргэлжлүүлэн, Офелыг хүрээлүүлсэн бөгөөд хэрмийг маш өндөр барив. Дараа нь Иудагийн бүх бэхлэгдсэн хотод тэрээр цэргийн дарга нарыг байрлуулав.


Сенаагийн хөвгүүд гурван мянга зургаан зуун гуч.


Ефраимын гулдан хаалга дээгүүр, Хуучин гулдан хаалга, Загасны гулдан хаалга, Хананелын цамхаг ба Зуутын цамхгаар дамжин, Хонины гулдан хаалга хүртэл яваад тэд Харуулын гулдан хаалган дээр зогсоцгоов.


Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрэмд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд, хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь Бурханы минь ивээлт мутар миний дээр байв.


Тэдний хажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Мешезабелын хүү, Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв.


Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин гулдан хаалгыг засав. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав.


Намайг хэрмийг дахин босгосон ба хэрмэнд цөмөрхий үлдээгээгүй гэдгийг Санбаллат, Тобиа, араб хүн Гешемд болон бусад дайснуудад маань мэдээлэхэд (Харин тэр үед би гулдан хаалгануудад самбаруудыг нь хараахан байрлуулаагүй байсан.)


Хэрмийг сэргээн босгож, би хавтсуудыг нь байрлуулж, хаалгачид, дуучид, левичүүд томилогдсоны дараа


Сенаагийн хөвгүүд гурван мянга есөн зуун гуч байв.


Тэрээр гулдан хаалгануудын чинь хөндлүүдийг бэхжүүлэн Та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөж байна.


ЭЗЭН тунхаглаж байна. Тэр өдөр Загасны гулдан хаалганаас хашхирах дуу, Хоёрдугаар дүүргээс гашуудал, Толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.


Lean sinn:

Sanasan


Sanasan