Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 3:15 - Ариун Библи 2013

15 Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум Оргилуурын гулдан хаалгыг засварлав. Тэр үүнийг сэргээн барьж, бүрээд, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгаж мөн хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

15 Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум нь Оргилуурын Хаалгыг засварлав. Тэр үүнийг барьж, бүрээд, хаалгуудыг нь түгжээ, хаалтуудтай нь хамт байрлуулсан. Хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 3:15
19 Iomraidhean Croise  

Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив.


Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ.


Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ.


Оргилуурын гулдан хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны гулдан хаалга уруу явав.


Дараа нь Булагийн гулдан хаалга ба Хааны цөөрөм уруу очтол мориор явах газаргүй болов.


Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.


Түүний хажууд Иерусалимын дүүргийн нөгөө хагасыг захирагч, Халлохешийн хүү Шаллум охидтойгоо засвар хийв.


Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдалын гулдан хаалгыг засварлав. Тэрээр үүнийг сэргээн барьж, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгав.


Түүний хажууд Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер Англе дахь зэвсгийн агуулахын өгсүүрийн өмнө талд өөр нэг хэсгийг засварлав.


Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронот хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчийн албан ёсны суудалд засвар хийв.


Тэдний хажууд Иерусалимын дүүргийн нэг хагасыг захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв.


Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө усан сан байгууллаа.


—Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.


Тэгээд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн ард түмний дунд амьдрав.


Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу?


Яв. Силоамын (орчуулбал «Илгээгдсэн») цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ.


Дараа нь бүх Израилийн хөвгүүд ирцгээн Гилеадын нутгийг хамруулан Данаас Беершеба хүртэлх ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.


Израилийн хөвгүүд Мизпад хүрч ирснийг Бениамины хөвгүүд сонсов. Израилийн хөвгүүд —Энэ бузар хэрэг хэрхэн болсныг бидэнд өчигтүн гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan