Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 2:7 - Ариун Библи 2013

7 Би хаанд —Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Би хаанд —Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээх мужийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг тэднээр зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 2:7
6 Iomraidhean Croise  

Тиймээс одоо Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон та нарын хамтрагчид болох Евфрат мөрний тэртээх аймгуудын албан хаагчид тэндээс хол байцгаа!


Хаан Артаксеркс би өөрөө Евфрат мөрний тэртээх бүх жасын няравт зарлиг гаргаж байна. Тэнгэрийн Бурханы хуулийн гүүш, тахилч Езра та нараас юу хүснэ, тэр нь чанд гүйцэтгэгдэх ёстой.


Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын төлөө цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Учир нь бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм.


Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.


Тэгээд би Евфрат мөрний тэртээх аймгуудын захирагчид уруу очиж, тэдэнд хааны захидлуудыг гардуулав. Хаан надтай хамт цэргийн захирагч, морьтонгуудыг илгээсэн юм.


Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронот хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчийн албан ёсны суудалд засвар хийв.


Lean sinn:

Sanasan


Sanasan