Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 2:3 - Ариун Библи 2013

3 хаанд хандаж —Хаан мөнх наслах болтугай. Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Тэгээд би хаанд —Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 2:3
21 Iomraidhean Croise  

Тэгэхэд Батшеба нүүр газарт доор мэхийн, хаанд бөхийж —Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.


Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан, Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны зарц, ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд иржээ.


Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод нутаглуулсан боловч хаадын булшинд тавиагүй билээ.


Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Иерусалим хотод нутаглуулжээ. Тэд түүнийг Израилийн хаадын булшинд тавиагүй юм. Түүний хүү Хезекиа оронд нь хаанчлав.


Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт тавив. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэлд хүндэтгэл үзүүлэв. Түүний хүү Манассе оронд нь хаан болов.


Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.


Тэд надад —Олзлолоос үлдэгсэд, аймагтаа туйлын зовлон зүдүүр, басамжлал амсаж, Иерусалимын ханан хэрэм нурж, гулдан хаалганууд нь галд шатсан гэв.


Ийнхүү би шөнөөр Луут худгийн зүг Хөндийн гулдан хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдалын гулдан хаалга хүртэл явав.


Миний ард түмэн дээр айсуй зовлонг би хэрхэн харж тэвчих билээ? Мөн төрөл садангийнхаа сүйрлийг би хэрхэн харж тэвчих билээ? гэв.


Зарц нар тань түүний чулуунуудад баярлаж, Тоос шороог нь ч нигүүлсдэг.


Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс, Дэлхийн бүх хаад алдраас тань эмээнэ.


Чамайг би эс санах аваас, Хамгийн дээд баясгалангаасаа илүүгээр Иерусалимыг үл өргөмжилвөөс Хэл минь тагнайдаа наалдаг.


Ууц нуруу минь халуу шатаж, Махбодод минь эрүүл газар гэж үгүй


Тавдугаар сарын арванд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны үйлчлэлд байсан ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд ирэв.


Гулдан хаалганууд нь газарт шигдэв Хөндлүүдийг нь эвдэж устгав. Хаад ба хан хөвгүүд нь Үндэстнүүдийн дунд оров. Хууль ч цаашид байхаа болив. Эш үзүүлэгчид нь ЭЗЭНээс Үзэгдэл үзэхээ бас болив.


Халдеичууд хаанд арам хэлээр —Хаантан, мөнх насалтугай. Та зарц нартаа зүүдээ яривал бид тайллыг нь илчилье хэмээв.


Тэд Небухаднезар хаанд хариулан хэлэхдээ —Аяа хаантан, мөнх насалтугай!


Хаан хийгээд ихэс дээдсийн үг ярианы улмаас эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан хэлэхдээ —Хаантан, мөнх насалтугай! Бодолдоо бүү түгш, зүс чинь бүү хувираг.


Тэгтэл Даниел, хаанд —Аяа хаантан, мөнх насалтугай!


Тэгээд энэ сайд нар ба аймгийн захирагчид хуйвалдан хаанд очиж, түүнд хэлэхдээ —Дариус хаантан, мөнх насалтугай!


Би хотуудыг чинь балгас болгон ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan