Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 2:20 - Ариун Библи 2013

20 Тэгэхэд би тэдэнд хариулан —Тэнгэрийн Бурхан бидэнд амжилтыг өгнө. Тиймээс Түүний зарц нар бид босоцгоон барих болно. Харин та нар Иерусалимыг босгосны дараа ямар нэг хувь, эрх эсвэл дурсагдах зүйл хайсан ч та нарт юу ч ногдохгүй гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

20 Тэгэхэд би тэдэнд хариулан —Тэнгэрийн Бурхан бидэнд амжилт өгнө. Тиймээс Түүний зарц нар болох бид босоцгоон барих болно. Харин та нарт Иерусалимд ямар ч хувь, эрх, эсвэл дурсгал ч байхгүй гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 2:20
21 Iomraidhean Croise  

Бурханаас эмээхийг сургаж байсан Зехариагийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай болгов.


Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлийн бусад тэргүүнүүд тэдэнд —Манай Бурханд өргөө барих нь биднийх болохоос та нарынх биш! Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв.


Энэ үгсийг сонсмогц би доош суун уйлж, хэдэн өдрийн турш гашуудан, тэнгэрийн Бурханы өмнө мацаг барин ийнхүү залбирлаа. —


Тэгэхэд хаан надад —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа.


Дуудагдаагүй байж хааны дотоод ордонд орох эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг бөгөөд хаан алтан очирт таягаа түүн уруу сунгавал л тэр хүн амьд үлддэг гэдгийг хааны бүх зарц, хааны аймгуудын ард түмэн мэднэ. Тэгтэл би энэ гуч хоногийн турш хаан дээр дуудагдаагүй байна.


Үгээгүйчүүдийн залбирлыг анхаарч, Залбирлыг нь Тэрээр жигшихгүй.


Иерусалимын амар тайвны төлөө гуй! “Чамайг хайрлагчид өөдөлтүгэй.


Бид ялалтад чинь баярлан дуулж, Бурханыхаа нэрээр бид тугаа мандуулах болно. ЭЗЭН бүх гуйлтыг чинь Биелүүлэх болтугай!


Зөвтөлд минь баярлагчид Баясан хашхирч, баярлан хөөрөг. Тэднээр “Зарцынхаа сайн сайханд баярладаг ЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж Үргэлж хэлүүлээч.


Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч. Иерусалимын хэрмийг барьж босгооч.


Аарон ариун газарт орохдоо ЭЗЭНий өмнө байнга дурсгал болгон Израилийн хөвгүүдийн нэрсийг шүүхийн цээживчинд зүрхэн тушаа авч явна.


Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдээр амжилтад хүрдэг.


Би гэрийнхээ дотор ханануудынхаа дунд Хөвгүүд охидынхоос ч илүү сайн гар ба нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.


Тэр үүнийгээ Аароны тахилч хөвгүүдэд авчран, сайн гурилаас атга дүүрнийг, тосноос нь гүгэлтэй нь аваг. Тахилч үүнийг бэлгэдлийн хувь болгон тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил болой.


ЭЗЭНд өргөх галан тахил, бэлгэдлийн өргөл болгохын тулд эгнээ бүрийн талхан дээр цэвэр гүгэл тавигтун.


Титэм нь Хелем, Тобиа, Иедаиа болон Зефаниагийн хөвгүүн Хенд ЭЗЭНий сүм дэх сануулга болно.


Мөн баярлан баясах өдрүүд, тогтоогдсон баяр наадмууд болон сарын эхний өдрүүдэд чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудын нядлах тахилуудынхаа дээр бүрээг үлээх ёстой. Тэдгээр нь Бурханы тань өмнө та нарын төлөөх санамж болох ажгуу. Би ЭЗЭН, та нарын Бурхан гэж айлдлаа.


“Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав.


Айдаст автсан тэр түүн уруу харж —Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав.


Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг ч, оролцоо ч байхгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan