Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 2:12 - Ариун Библи 2013

12 Тэгээд шөнөөр би цөөхөн хүний хамт босов. Иерусалимд юу хийх ёстойг Бурхан зүрхэнд минь чиглүүлж байсныг би хэнд ч хэлээгүй бөгөөд унаж явсан унаанаас минь өөр амьтан хамт явсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Тэгээд шөнөөр би цөөхөн хүний хамт босов. Иерусалимын төлөө юу хийх ёстойг Бурхан миний зүрхэнд чиглүүлж байсныг би хэнд ч хэлээгүй бөгөөд миний унаж явсан унаанаас минь өөр амьтан тэнд байсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 2:12
20 Iomraidhean Croise  

Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг гайхамшигтай сайхан болгох энэ зүйлийг хааны зүрхэнд оруулсан, эцэг өвгөдийн маань Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.


Тиймээс би Иерусалимд очиж, тэнд гурав хоног байлаа.


Ийнхүү би шөнөөр Луут худгийн зүг Хөндийн гулдан хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдалын гулдан хаалга хүртэл явав.


Иерусалимын амар тайвны төлөө гуй! “Чамайг хайрлагчид өөдөлтүгэй.


Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч. Иерусалимын хэрмийг барьж босгооч.


Хэрсүү нэгэн мэдлэгээ далдлах. Мулгуучуудын зүрх мунхаглалаа зарлах.


Урах хийгээд оёх цаг, Дуугүй байх хийгээд ярих цаг,


“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.


Тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ.


Хашир нь дуугаа хураадаг энэ үе Юутай ёрын муу цаг вэ!


Хөршдөө бүү найд, Найздаа бүү итгэ. Өвөрт чинь унтагчаас уруул амаа хамгаал.


Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай.


Иосеф босоод, шөнөөр хүүхдийг эхтэй нь авч, Египетийг зорин хөдөллөө.


Та нарыг гэсэн тэрхүү хичээл зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал нь байх болтугай.


Тийнхүү Гилгалаас жагсан шөнөжин алхсаар, Иошуа тэдний дээрээс гэнэт буув.


Учир нь Бурхан тэдний хаанчлалыг араатанд өгөхийг зөвшөөрснөөр Өөрийн үгс биелэгдэх хүртэл зорилгоо тэдний зүрхэнд хийсэн юм.


Тэгээд Гидеон зарц нарынхаа дундаас арван эрийг авч, ЭЗЭНий өөрт нь айлдсан ёсоор үйлдэв. Тэрээр эцгийнхээ гэрийнхнээс болон хотын хүмүүсээс ихэд эмээж байсан тул үүнийг өдөр хийлгүй, шөнөөр үйлдэв.


Тэгэхээр өөрийнхөө хүмүүсийн хамт шөнөөр босож, талд отон суугтун.


Lean sinn:

Sanasan


Sanasan