Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 13:15 - Ариун Библи 2013

15 Тэр өдрүүдэд Иудад Амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариа авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг Амралтын өдрөөр Иерусалимд авчирч зарж байсныг би үзэв. Тэр үед би тэдэнд хүнс зарж байгааг нь анхааруулав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

15 Тэр өдрүүдэд Иудад амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариаг авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг амралтын өдрөөр Иерусалимд авчирч хүнс зарж байсныг би үзэв. Тэр өдөр би тэдэнд анхааруулан сануулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 13:15
31 Iomraidhean Croise  

Гэсэн ч тэднийг ЭЗЭНд буцаан авчрахын тулд Тэрээр тэдэнд эш үзүүлэгчдийг илгээлээ. Эш үзүүлэгчид тэдний эсрэг гэрчилсэн хэдий ч тэд сонссонгүй.


Бараа эсвэл үр тариа зарахаар авчирдаг нутгийн хүмүүсийн хувьд, бид Амралтын өдөр эсвэл ариун өдөрт тэднээс юм худалдан авахгүй. Бид долоо дахь жилд нь аливаа ургац авахаа болон хэн нэгнээс өр нэхэмжлэхээ татгалзаж байна.


Мөн Бурханыхаа өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө бид хүлээж байна.


Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас ба бүх төрлийн барааг гаднаас оруулж, тэднийгээ Иудагийн хөвгүүдэд, Иерусалимд ч хүртэл Амралтын өдрөөр зарж байв.


Тэгэхэд би тэдэнд анхааруулж —Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд Амралтын өдөр ирсэнгүй.


тэднийг хуульдаа буцаан эргүүлэх гэж анхааруулсан ч, Тэд давлиун хандаж, Тушаалуудыг тань эс сонсон, Зарлигуудын тань эсрэг нүглийг үйлдэв. Эдгээрийг сахиваас Хэн боловч амьдрах бус уу. Тэд зөрүүд мөрөө эргүүлж, шил нь татаад Эс сонсож үл дагав.


Тэр буудайн үрийг чинь эргүүлэн авчирч Үтрэмд чинь хураана гэдэгт чи итгэх үү?


“Сонсогтун, ард түмэн минь ээ, Би ярина. Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ Би Бурхан, чиний Бурхан.


Мосед ЭЗЭН айлдан —


Тиймээс Израилийн хөвгүүд Амралтын өдрийг үе уламжлан мөнхийн гэрээ болгон тэмдэглэж, Амралтын өдрийг сахиг.”


Чи зургаан өдөр ажиллаж, харин долоо дахь өдөрт амар. Газар хагалах, ургац хураах үед ч амар.


Зургаан өдөр ажил хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах Амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.


Хуулийг умартагсад нь буруутнуудыг магтана. Хуулийг сахигсад нь харин тэдний эсрэг тэмцэнэ.


Миний ариун өдөр таашаалаа үйлдэхээс татгалзан, Амралтын өдрийн төлөө чи хөлөө татаж, Амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун, эрхэм хүндэт гэж нэрлэж, Замаараа явалгүй, Таашаалаа хайлгүй, Үгсийг чалчилгүй, Энэ өдрийг хүндэтгэвэл


ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв Амралтын өдөр энэ хотын гулдан хаалгаар ямар ч ачаа зөөж оруулалгүй харин энэ өдөр ямар ч ажил хийлгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын тулд та нар Намайг анхааралтай сонсох юм бол


Харин Амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын төлөө та нар Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, эс унтраагдана»”


Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭН та нарт “Египет уруу бүү яв!” гэж айлдав. Өнөөдөр би та нарт анхааруулсан гэдгийг мэдэгтүн.


Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд зарлигуудаар минь эс явав. Хэрэв хүн тэдгээрийг биелүүлбэл амьд явах учиртай тогтоолуудаас минь ч татгалзсан. Амралтын өдрүүдийг минь тэд ихэд буртаглав. Тэгээд Би тэднийг дуусгахын тулд цөлд байхад хилэнгээ дээрээс нь асгана гэсэн.


“Шинэ сар хэзээ өнгөрөх вэ? Бид үр тариагаа зарах юмсан. Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ? Бид буудайн худалдааг нээх юмсан. Энэ нь ефаг жижигрүүлж, шекелийг томруулан, Хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд,


Ард түмэн минь ээ, Би та нарт юу хийсэн юм бэ? Би та нарыг яаж ядраасан юм бэ? Надад хариулагтун!


Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.


Бурханы өмнөх гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх тухай иудейчүүд болон грекүүдэд гэрчилсэн.


Хозлолыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бүх хуулийг биелүүлэх өртөн мөн.


Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй.


Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг мартаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчилж, тэдэнд мөргөвөөс та нар гарцаагүй устах болно хэмээн би өнөөдөр та нарын эсрэг гэрчилж байна.


Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan