Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 13:10 - Ариун Библи 2013

10 Мөн левичүүдийн хувь өөрсдөд нь өгөгдөөгүйгээс болж тэнд үйлчилдэг левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

10 Мөн левичүүдийн хувь нь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай уруу явцгаасныг би олж мэдэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 13:10
11 Iomraidhean Croise  

Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав.


Бид мөн зуурсан гурилынхаа дээжийг, өөрсдийн хандивыг, мод бүрийн үр жимсийг, шинэ дарс ба тосыг Бурханы өргөөний өрөөнүүдэд тахилчдад хүргэж өгөх ба левичүүдэд газрынхаа аравны нэгийг өгнө. Учир нь левичүүд бүх тосгоноос аравны нэгийг авах хүмүүс юм.


Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл мөн үйлчилж буй тахилчид, хаалгачид, дуучид бий. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй” гэв.


Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израильчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ногдлыг өгч, левичүүдэд зориулсан, ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг бас тусгаарлав.


Чи шатаалт тахилынхаа бог малыг Надад авчраагүй, Нядлах тахилаараа Намайг хүндэтгээгүй. Би чамайг идээн өргөлөөр дарамтлаагүй, Утлагаар зүдрээгээгүй.


Бурханыг хүн луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр.


Эзэмшлийнхээ өвөөс левичүүдэд амьдрах хотуудыг өгөхийг Израилийн хөвгүүдэд тушаагтун. Та нар левичүүдэд тэр хотуудын эргэн тойрон дахь бэлчээрийг нь бас өг.


Чи нутагтаа амьдран суух өдрүүдийн туршид левичүүдийг орхихоос болгоомжил.


Lean sinn:

Sanasan


Sanasan