Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 12:8 - Ариун Библи 2013

8 Левичүүд нь Иешуа, Биннуи, Кадмиел, Шеребиа, Иуда болон талархлын дуунуудыг хариуцагч Маттаниа ба түүний ах дүү нар байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

8 Левичүүд нь Иешуа, Биннуи, Кадмиел, Шеребиа, Иуда болон талархлын дуунуудыг хариуцагч Маттаниа ба түүний ах дүү нар байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 12:8
12 Iomraidhean Croise  

Дуучид нь Левийн өрхүүдийн захирагчид бөгөөд сүмийн өрөөнүүдэд амьдран, өдөр ч шөнө ч өөрсдийн ажлыг хийх тул өөр бусад үйлчлэлээс чөлөөлөгдөв.


Левичүүд нь Ходавиагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв байв.


Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелийн хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэн ёсоор шатаалт тахилыг дээр нь тахихын тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов.


мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын гуч, Забдийн ач, Микагийн хүү Маттаниа мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа мөн Иедутуны гуч, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв.


Иерусалим дахь левичүүдийн харгалзагч нь Бурханы өргөөний үйлчлэлийн дуучид байсан Асафын хөвгүүдээс, Микагийн дөч, Маттаниагийн гуч, Хашабиагийн ач, Банийн хүү Уззи байв.


Левичүүдийн удирдагчид нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг бүлгээрээ харилцан магтаал, талархал өргөхөөр тавигдав.


Саллу, Амок, Хилкиа ба Иедаиа нар юм. Эдгээр нь Иешуагийн өдрүүд дэх тахилч нарын удирдагчид ба тэдгээрийн төрөл садангууд байв.


Мөн Бакбукиа болон Унни, тэдний ах дүү нар, үйлчлэх бүлгээрээ тэдний харалдаа зогсоцгоов.


Левичүүд нь Ходевагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв байв.


Лебанагийн хөвгүүд, Хагабагийн хөвгүүд, Шалмаин хөвгүүд,


Левичүүдийн тавцан дээр Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани болон Хенани нар зогсоод, Бурхан ЭЗЭНдээ чанга дуугаар хашхирч байсан юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan