Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 12:47 - Ариун Библи 2013

47 Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израильчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ногдлыг өгч, левичүүдэд зориулсан, ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг бас тусгаарлав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

47 Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израильчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ногдлыг өгч, левичүүдэд зориулсан ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг тусгаарлав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 12:47
14 Iomraidhean Croise  

Хаанаас түүний амьдралынх нь бүх өдрүүдэд өдөр бүрийн хувь хишиг болгон тэтгэмж өгдөг байжээ.


Ингээд тэд ирж, хотын хаалгачдыг дуудан тэдэнд —Бид арамчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжгүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв.


Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум, Баана нартай хамт эдгээр нь ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо нь


Учир нь тэдний талаар гаргасан хааны тушаал байсан ба дууны удирдагчдад өдөр өдрийн хатуу дүрэм байв.


Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба Иешуатай хамт ирцгээсэн тахилчид, левичүүдийг тоочвол, Сераиа, Иеремиа, Езра,


Иоиакимын өдрүүдэд тахилчид, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд нь Сераиагаас Мераиа, Иеремиагаас Хананиа,


Эдгээр нь Иозадакийн ач, Иешуагийн хүү Иоиакимын өдрүүдэд болон захирагч Нехемиа, тахилч, гүүш Езрагийн өдрүүдэд үйлчилж байв.


Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг.


Тэдний хоол хүнсний хувь нь адил байх бөгөөд эцгээс өвлөснөө худалдаж олсон нь ч түүнийх болой.


Lean sinn:

Sanasan


Sanasan