Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 12:39 - Ариун Библи 2013

39 Ефраимын гулдан хаалга дээгүүр, Хуучин гулдан хаалга, Загасны гулдан хаалга, Хананелын цамхаг ба Зуутын цамхгаар дамжин, Хонины гулдан хаалга хүртэл яваад тэд Харуулын гулдан хаалган дээр зогсоцгоов.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

39 Ефраимын Хаалга дээгүүр, Хуучин Хаалга, Загасны Хаалга, Хананелын Цамхаг ба Зуутын Цамхгаар дамжин, Хонины Хаалга хүртэл яваад тэд Харуулын Хаалган дээр зогсоцгоов.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 12:39
12 Iomraidhean Croise  

Тэгээд Израилийн хаан Иехоаш, Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.


Тэгээд найрал дууны хоёр хэсэг Бурханы өргөөнд байраа эзэлцгээв. Би болон надтай хамт буй түшмэдийн хагас нь ч мөн тийн үйлдэв.


Тэгээд тэргүүн тахилч Елиашиб ах дүү тахилчдынхаа хамт босон, Хонины гулдан хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалганы самбаруудыг нь тогтоов. Тэд Зуутын цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын цамхгийг ариусгав.


Узаин хүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв.


Хассенаахын хөвгүүд Загасны гулдан хаалгыг барив. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав.


Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин гулдан хаалгыг засав. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав.


Тиймээс хүмүүс гарч яваад, тэдгээрийг авчран, хүн бүр дээвэр дээрээ, өөрсдийн хашаа болон Бурханы өргөөний хашаануудад, Усны гулдан хаалганы талбайд, Ефраимын гулдан хаалга дахь талбайд өөрсдөдөө майхнууд барьжээ.


“Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелийн цамхгаас Булангийн гулдан хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа, Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв.


ЭЗЭН тунхаглаж байна. Тэр өдөр Загасны гулдан хаалганаас хашхирах дуу, Хоёрдугаар дүүргээс гашуудал, Толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.


Иерусалимын Хонины гулдан хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд


Lean sinn:

Sanasan


Sanasan