Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 12:24 - Ариун Библи 2013

24 Левичүүдийн удирдагчид нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг бүлгээрээ харилцан магтаал, талархал өргөхөөр тавигдав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

24 Левичүүдийн тэргүүнүүд нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг нь бүлэгтээ хариулан магтан, талархал өргөхөөр тавигдав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 12:24
18 Iomraidhean Croise  

Тэгэхэд эмэгтэй Елиад —Одоо л би таныг Бурханы хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо гэж хэлжээ.


Тэрээр левичүүдийн заримыг ЭЗЭНий авдрын өмнө үйлчлүүлэхээр буюу магтан дуулж, талархаж, Израилийн Бурхан ЭЗЭНийг магтаж байхаар томилов.


Эцэг Давидынхаа зааврын дагуу тэрээр тахилч нарын бүлгүүдийг үйлчлэлд нь тавьж мөн өдөр тутмын журмын дагуу магтаалын болон үйлчлэлийн үүрэг дээр тахилчдад туслуулахаар левичүүдийг, мөн хаалгачдыг бүлэг бүлгээр нь хаалга хаалган дээр тохоон томилов. Бурханы хүн Давид ийн тушаасан байлаа.


Левичүүд нь Ходавиагийн хөвгүүдээс, Иешуа ба Кадмиелын хөвгүүд далан дөрөв байв.


мөн талархлын мөргөлийг эхлүүлэх удирдагч байсан Асафын гуч, Забдийн ач, Микагийн хүү Маттаниа мөн ах дүүсийнхээ дунд хоёр дахь нь болох Бакбукиа мөн Иедутуны гуч, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв.


Левийн хөвгүүд, эцгүүдийн бүлийн тэргүүнүүд нь Елиашибын хөвгүүн Иохананы өдрүүдийг хүртэл Шастирын номд бүртгэгдсэн байв.


ба түүний садангууд, Шемаиа, Азарел, Милалаи, Гилалаи, Мааи, Нетанел, Иуда ба Ханани нар Бурханы хүн Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж явав. Езра гүүш тэдний өмнө явав.


Мөн хүмүүсийг байр байрандаа байх зуур Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа нар болон левичүүд ард түмэнд хуулийг тайлбарлажээ.


Левичүүдийн тавцан дээр Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани болон Хенани нар зогсоод, Бурхан ЭЗЭНдээ чанга дуугаар хашхирч байсан юм.


Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө.


Энэ нь Бурханы хүн чадамгай, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.


Тэгтэл Гилгалд Иошуа дээр Иудагийн хөвгүүд ирэв. Тэднээс кениз хүн Иефуннегийн хүү Калеб түүнд —Кадеш-барнеад Бурханы хүн Мосегоор дамжуулан та бид хоёрын тухай ЭЗЭН юу хэлснийг та мэднэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan