Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 10:39 - Ариун Библи 2013

39 Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл мөн үйлчилж буй тахилчид, хаалгачид, дуучид бий. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй” гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

39 Учир нь Израилийн хөвгүүд болон Левийн хөвгүүд нь үр тарианы, шинэ дарс ба тосны өргөлийг тэдгээр өрөөнүүдэд аваачих ёстой. Тэнд ариун газрын хэрэгсэл болон үйлчилж буй тахилч нар, хаалгачид, дуучид буй. Иймээс бид Бурханыхаа өргөөг орхихгүй.”

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 10:39
12 Iomraidhean Croise  

Ингээд тэд ирж, хотын хаалгачдыг дуудан тэдэнд —Бид арамчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжгүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв.


Тэгээд Хезекиа тэдэнд ЭЗЭНий өргөөн дотор өрөөнүүд бэлтгэхийг тушаасанд, тэд бэлтгэв.


Тэд хандив, аравны нэг болон ариусгагдсан зүйлсийг итгэмжтэйгээр авчирчээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов.


Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израильчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ногдлыг өгч, левичүүдэд зориулсан, ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг бас тусгаарлав.


Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө Чиний сайн сайхныг би эрэн хайх болно.


Левичүүдтэй ярьж, тэдэнд “Израилийн хөвгүүдээс та нарт өв болгон Миний өгөх арван хувийг та нар тэднээс авахдаа түүнээсээ буюу арван хувиас арван хувийг нь ЭЗЭНд хандив болгон авчир.


Чи тэдэнд “Та нар түүнээсээ дээжийг нь өргөхөд энэ нь левичүүдэд үтрэмийн бүтээгдэхүүн ба дарс шахуургын бүтээгдэхүүн хэмээн тооцогдох болой.


Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд үхэр, бог мал сүргийнхээ ууган төл, өгсөн аливаа ам өчгийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын хандиваа хотынхоо дотор идэж болохгүй.


хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя.


Lean sinn:

Sanasan


Sanasan