30 Охидоо нутгийн харь хүмүүст эс өгч, тэдний охидыг ч хөвгүүддээ үл авах болно.
30 Мөн бид охидоо энэ газрын хүмүүст өгөхгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ авахгүй.
Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН өөд эргэсэн түүн шиг хаан түүний өмнө ч байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй.
Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.
Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, тэрээр ЭЗЭНийг дагаж бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав.
Тамгалсан бичгэн дээр эдгээр нэр байв. Үүнд: Хакалиагийн хүү захирагч Нехемиа, Зедекиа,
Тэр өдрүүдэд иудейчүүд Ашдод, Аммон ба Моабын эмэгтэйчүүдтэй гэрлэснийг би мөн үзэв.
Тиймээс би тэдэнтэй тэрсэлдэн, хараахыг нь харааж, цохихыг нь цохиж, үсийг нь зулгаан байж тэднийг Бурханаар тангараглуулан —Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ эсвэл өөрсдөдөө авах ёсгүй.
Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилчид ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд томилов.
Тэгэхэд тэд —Бид үүнийг буцааж өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэн ёсоор хийнэ гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав.
Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.
Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдгээр охид нь бурхдаа даган завхайрч, бас хөвгүүдийг чинь бурхадтайгаа завхайруулах вий.
балчир хүүхдүүд, эхнэрүүд чинь, танай хуаранд суудаг ирмэл хүмүүс, модыг чинь хагалдаг хүнээс авахуулаад усыг чинь зөөдөг хүн хүртэл бүгд
Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч хөвгүүнд нь бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго.