Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 10:29 - Ариун Библи 2013

29 садан төрөлтэйгөө, сурвалжтануудтайгаа бүгдээрээ “Бурханы зарц Мосегоор өгөгдсөн Бурханы хуулиар явж, Эзэн БУРХАНыхаа бүх тушаал, зарлиг, тогтоолыг нягталж, сахин биелүүлэхээр хараалын ял болон тангараг дор бид орж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

29 өөрсдийнхөө садан төрөлтэй, сурвалжтануудтайгаа нийлж хараан тангарагласан нь “Бид Бурханы зарц Мосегээр өгөгдсөн Бурханы хуулийг дагаж, мөн бидний Эзэн БУРХАНы бүх тушаал, зарлиг, тогтоолыг сахин биелүүлье.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 10:29
38 Iomraidhean Croise  

Гэвч Израилийн Бурхан, ЭЗЭНий хууль дотор бүх зүрх сэтгэлээсээ алхахыг Иехү анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй.


Хаан баганын хажууд зогсоод тэрээр ЭЗЭНийг дагаж, өөрийн бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ.


Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болох израильчууд болой.


Тэгээд хаан өөрийн байрандаа зогсоод, тэрээр ЭЗЭНийг дагаж бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав.


Тиймээс, Израилийн Бурхан ЭЗЭН, Та Өөрийн зарц миний эцэг Давидад “Чи Миний өмнө явсны адил хэрэв чиний хөвгүүд Миний хууль дотор явахын тулд өөрсдийн замаа анхааран сахих аваас Израилийн сэнтийд суух хүн Миний өмнө чамд тасрахгүй” гэж айлдан амласнаа сахин биелүүлнэ үү!


Тиймээс би тэдэнтэй тэрсэлдэн, хараахыг нь харааж, цохихыг нь цохиж, үсийг нь зулгаан байж тэднийг Бурханаар тангараглуулан —Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ эсвэл өөрсдөдөө авах ёсгүй.


Сүмийн үйлчлэгчид нь Зихагийн хөвгүүд, Хасуфагийн хөвгүүд, Таббаотын хөвгүүд,


Тэгээд долдугаар сарын анхны өдөр тахилч Езра эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон ойлгон сонсож чадах бүгдийн өмнө буюу чуулганы өмнө хуулийг авчирлаа.


Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны гулдан хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв.


Израилийн үр удмынхан өөрсдийгөө бүх гаднынхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүгэл болон эцэг өвгөдийнхээ хилэнцийг улайв.


Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын Манай левичүүдийн болон манай тахилчдын нэрс байна.


Тэднээр зарлигуудаа сахиулж, Хуулиудаа мөрдүүлэхийн тулд байв. ЭЗЭНийг магтагтун.


Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.


ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд Юутай суу алдартай вэ! Та цог жавхлангаа тэнгэрсийн дээгүүр байрлуулсан билээ.


ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд Юутай суу алдартай вэ!


ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өмнө тогтоосон хуульд минь алхах тухайд та нар Намайг сонсохгүй,


Хэдийгээр саяхан та нар эргэж, хүн нэгбүр хөршдөө эрх чөлөөг тунхаглан мэлмийд минь зөв зүйтэйг үйлдэж, нэрээр минь дуудагдсан өргөөнд Миний өмнө гэрээ байгуулсан боловч


Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ.


ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад үндэстнээс салгасан тул та нар Надад ариун байгтун.


“Миний зарц Мосегийн хуулиудыг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.


(тахилч өнөөх эмэгтэйгээр хараалын тангараг тавиулаад, эмэгтэйд) ЭЗЭН гуяыг чинь хатаан, хэвлийг чинь хөөлгөж ард олны чинь дунд чамайг хараал ба тангараг болгох болтугай.


Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ.


Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн.


Та нарт Мосе хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ.


Тэр хүрч ирээд, Бурханы нигүүлслийг үзэж баярлан, шийдэмгий зүрхээр Эзэнд үнэнч байхыг тэдэнд ятгажээ.


Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн гишүүн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон бас өөр хэд тэдэнтэй хамт байлаа.


Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв.


Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав.


Мосе бидэнд хуулийг Иаковын цугларалд өв залгамжлалыг тушаасан билээ.


Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй зарлиг, шийдвэрүүдийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрдөхийн тулд эдгээрийг сонсогтун!


Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй!


Lean sinn:

Sanasan


Sanasan