Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 1:9 - Ариун Библи 2013

9 Харин та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл, та нар тэнгэрийн хамгийн алс хэсэгт туугдан тараагдсан байсан ч Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна” гэсэн билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 Харин хэрэв та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахиж биелүүлэх аваас та нараас тараагдагсад тэнгэрийн хамгийн алс хэсэгт байсан ч Би тэднийг тэндээс цуглуулж, Өөрийн нэрийг байлгах гэж Миний сонгосон тэр газартаа аваачна” гэсэн.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 1:9
28 Iomraidhean Croise  

мөн өөрсдийг нь олзолсон дайснуудын нутагт тэд Тан уруу бүх зүрх, бүх сэтгэлээрээ эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар ба Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө тийш Танд хандан залбирах аваас


ЭЗЭН түүнд —Миний өмнө гуйсан чиний залбирал ба гуйлтыг Би сонслоо. Би Өөрийн нэрийг энд үүрд мөнхөд гаргахаар, чиний барьсан энэ өргөөг ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, Миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.


Тэгээд “Бидний авралын Бурхан, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулж, чөлөөлөөч” гэж хэлэгтүн.


Үүнийг өөрчлөх гэж гараа сунгасан эсвэл Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах гэсэн аливаа хаан эсвэл ард түмнийг Өөрийнхөө нэрийг тэнд тогтоосон Бурхан өөрөө устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг хичээж ёсчлон гүйцэтгэсүгэй!”


Бидний Бурхан ЭЗЭН, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг бид өргөхийн тулд Үндэстнүүдийн дундаас биднийг цуглуулаач.


Өрнө хийгээд дорно, Өмнө хийгээд умар, Нутаг бүрээс тэднийг цуглуулсан билээ.


ЭЗЭН Иерусалимыг босгон барьж, Тэрээр Израилийн дүрвэгсдийг цуглуулж байна.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн Газрын дөрвөн хаяанаас Израилийн цөлөгдөгсдийг, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд, та нар нэг нэгээрээ цуглана.


Тарж бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Түүнд хэдийнээ цугларагсад дээр Би бусдыг бас цуглуулна.”


Би үндсээр нь тастсаны дараа тэднийг дахин энэрнэ. Буцаагаад хүн нэгбүрийг өвд нь, нутагт нь Би авчирна.


«Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нараас, Хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна.»


Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож, Алс холын эргүүдэд тунхаглан “Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан Хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг Түүнийг хамгаална” гэж хэлцгээ.


Үзэгтүн, уур, хилэн хийгээд их зэвүүцлээрээ Би тэднийг зайлуулсан бүх нутгаас цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, умард нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд Нэгэн агуу том үндэстэн дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.


Тиймээс Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Гэмшиж, шүтээнүүдээсээ эргэж, хамаг жигшүүрээсээ нүүрээ буруул.


«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.


Хэрэв та нар зарлигуудаар минь явж, тушаалуудыг минь сахин эдгээрийг биелүүлэх аваас


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. —Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас ч, наран шингэх газраас ч аврах гэж байна.


Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.


Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн үхэр, бог мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно.


Харин Бурхан ЭЗЭН чинь нэрээ тавин Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Чиний өмнө миний тавьсан ерөөл, хараал бүхэн чамд тохиолдож, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон улс бүхнийхээ дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас,


Lean sinn:

Sanasan


Sanasan