Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 1:6 - Ариун Библи 2013

6 Сонор тань соргог, мэлмий тань нээлттэй байж, зарц нар тань болох Израилийн хөвгүүдийн өмнөөс, Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байгаа зарцынхаа залбирлыг сонсооч. Танд, би болон миний эцгийн гэр тэрсэлсэн. Таны эсрэг тэрсэлсэн өөрсдийн нүглийг болон Израилийн хөвгүүдийн гэм нүглийг улайж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

6 Өөрийн зарцын залбирлыг сонсохын тулд Таны чих сонор, Таны мэлмий нээлттэй байг. Таны зарц нар болох Израилийн хөвгүүдийн өмнөөс би одоо Таны өмнө өдөр шөнөгүй залбирч байна. Таны эсрэг бидний үйлдсэн, би болон миний эцгийн гэрийн хийсэн Израилийн хөвгүүдийн нүглийг улайж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 1:6
34 Iomraidhean Croise  

Энэ газарт хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас сонсооч, анхаарч өршөөн соёрхооч.


хэрэв тэд олзлогдон очсон газартаа сэтгэл зүрх нь эргэн “Бид нүгэл үйлдлээ, буруутлаа, бузрыг үйлдлээ” хэмээн гэмшиж, олзлогдон очсон газартаа тааллыг тань гуйх аваас


Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг зарц, шивэгчин болгож захирах санаатай байна. Та нар өөрсдөө харин ЭЗЭН Бурханыхаа өмнө үнэхээр ялгүй юм уу?


Учир нь бидний эцэг өвгөд үнэнч бус байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн, Түүнийг орхисон. Тэд ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан шилээ харуулсан билээ.


Өө, Бурхан минь, энэ газар дахь залбиралд мэлмий тань тунгалаг, сонор тань соргог болтугай.


Езраг залбирч, нүглээ наманчлан Бурханы өргөөний өмнө сунан мөргөж уйлж байхад, Израилиас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн асар том чуулган түүн дээр цуглан ирж, гашуунаар уйлцгаав.


Тиймээс одоо эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нүглээ наманчилж, Түүний тааллын дагуу үйлд. Өөрсдийгөө энэ газрын ард түмнүүдээс болон харь эхнэрүүдээсээ тусгаарла гэж хэлэв.


Эзэн минь ээ! Таны сонор зарцынхаа залбиралд болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргог байж, зарцдаа зориулан энэ өдрийг амжилттай болгон, энэ хүний өмнө нигүүлслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.


Үгээгүйчүүдийн залбирлыг анхаарч, Залбирлыг нь Тэрээр жигшихгүй.


Бид ч эцэг өвгөд маань ч нүгэл хийжээ. Бид хуулийг завхруулж, бурууг үйлджээ.


Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Чихээ зөөлөн байлгаач!


Би нүглээ улайн Танд хэлсэн бөгөөд Хилэнцээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ” гэж би хэлсэн. Тэгээд Та миний хилэнцийг уучилсан билээ. Села


ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.


Үдэш, өглөө болон үд дунд ч би үглэн гонгинох бөгөөд Тэрээр дууг минь сонсоно.


Аяа ЭЗЭН, авралын минь Бурхан, Би өдрөөр болон шөнөөр ч Таны өмнө хашхирсан.


Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Өдгөөг үзээгүй эцэг өвгөдийн нүгэл энэ гайг авчрав. Өнөө бид шийтгэлийг нь үүрэн тэмтчиж байна.


Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган нэрээ энэ өдрийнх шиг нэр алдартай болгосон Бурхан Эзэн минь ээ, бид нүгэл үйлдэж, бурууг хийв.


Би ярьж, залбирч, өөрийн ба ард түмэн Израилийнхаа нүглийг улайж, Бурханыхаа ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНдээ гуйлтаа өргөх зуур,


Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг.


Бид нүгэл үйлдэж, ёс бусыг хийж, ёр бурууг үйлдэн тэрсэлж, тушаал, тогтоолуудаас тань эргэн холджээ.


Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, ноёд, эцэг өвгөдийнх маань билээ.


Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү?


дараа нь наян дөрвөн нас хүртэлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг огт орхисонгүй.


Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч


Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьж, өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг.


Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан,


Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний үг зарлигийг үл сахив гэв. Самуел уурлан бухимдаж, бүхэл шөнөжингөө ЭЗЭНд хандан хашхиран уйлав.


Lean sinn:

Sanasan


Sanasan