7 Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг.”
7 Тэд хүмүүсийн тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий хоосон мөргөдөг”.
Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, Уруулаараа л Намайг хүндлэвч, Зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ.
Та нар хэлэхдээ «Бурханд үйлчлэх нь ашиггүй. Бид Түүний тушаалыг сахиж, түг түмдийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ?
Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.
Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм.
Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно.
Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.
Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.
(хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхэн) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ?
Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээнээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй.
Хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ.
Хоосон хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу?
Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно.
Хэрэг тус болохгүй, аврал өгөхгүй дэмий хоосон юмыг дагаж бүү гажигтун! Тэд бол дэмий хоосон зүйлс билээ.