3 Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав.
Тийм ээ, би огт сонсдоггүй, Амандаа зэмлэлгүй хүн мэт байна.
Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй.
Ахлах тахилч нар болон ахлагчдаар яллуулахдаа Тэр юу ч хариулсангүй.
Пилат, Есүсээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд Есүс хариуд нь —Та ч хэлж байна гэв.
Пилат Түүнээс дахин асууж, —Та юу ч хариулахгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв.
Гэвч Есүс юу ч хариулсангүйд Пилат гайхав.
Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд —Та энэ Хүнийг суллавал Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн бүхэн Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв.