Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Леви 5:3 - Ариун Библи 2013

3 Эсвэл бузар нь юу байхаас хамааралгүй, хүмүүний аливаа бузарт тэр хүрч, тэгснийгээ мэдээгүй байгаад, дараа нь мэдэх аваас тэрээр ялтай болой.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Эсвэл хэрэв тэр нь хүмүүний аливаа бузарт хүрэн (аливаа төрлийн бузар нь түүнийг бузарлан) үүнийгээ мэдээгүй байгаад, дараа нь тэр хүн мэдэх аваас тэр нь гэм буруутай болох юм.

Faic an caibideil Dèan lethbhreac




Леви 5:3
10 Iomraidhean Croise  

Тэр ариун газарт үйлчлэхийн тулд дотоод хүрээнд ариун газарт орох өдрөө нүглийнхээ тахилыг өргөх ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Биеийнх нь арьсан дээрх шархыг тахилч үзэж, хэрэв шархтай газар дээрх үс цайж, шарх биеийнх нь арьснаас гүн харагдах аваас энэ нь арьсны халдварт өвчний тэмдэг юм. Тахилч түүнийг үзээд, түүнийг бузартсан гэж тодорхойлно.


Эсвэл хүн аливаа бузар зүйлд, бузар араатны сэг эсвэл бузар малын сэг эсвэл бузар мөлхөгч амьтдын сэг зэмд хүрсэн бөгөөд тэгснийгээ мэдээгүй байх аваас тэрээр бузартсан агаад ялтай болох ажгуу.


Эсвэл аливаа хүн бодлогогүйгээр аливаа хэрэг явдалд мууг эсвэл сайныг хийнэ гэж амаараа ярьж, бодлогогүйгээр андгайлж, тэгснийгээ мэдээгүй байгаад дараа нь мэдэх аваас тэрээр эдгээрийн аль нэгнээр ялтай болой.


Мөн хүний бузар эсвэл бузар амьтан эсвэл жигшүүрт зүйл гэх зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махнаас идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана” гэв.


Түүнчлэн бузартсан хүний хүрсэн юм болгон бузар болох бөгөөд тэдгээрт хүрсэн хүн үдэш болтол бузартсан байх ажгуу” гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan