Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Леви 3:2 - Ариун Библи 2013

2 Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны үүдэнд нядлахад, тахилч болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Уг хүн гараа тахилын малын толгой дээр тавьж, хурлын майхны үүдэнд нядлахад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Леви 3:2
23 Iomraidhean Croise  

Тэгээд чи уулзалтын майхны өмнө залуу бухыг авчруулан Аарон болон хөвгүүд нь залуу бухын толгой дээр гараа тавина.


Тэгээд уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун.


Чи бас нэг хуцыг авч, Аарон болон хөвгүүд нь хуцын толгой дээр гараа тавина.


Чи хуцыг төхөөрч, цусыг нь аваад, тахилын ширээг тойруулан сүрчигтүн.


Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон хөвгүүд нь хуцын толгой дээр гараа тавина.


Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.


Тэр үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлах бөгөөд Аароны тахилч хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.


«Израилийн гэрийнхнээс аливаа хүн хуарангийн дотор эсвэл хуарангийн гадна үхэр, хурга эсвэл ямаа нядлаад,


ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр үүнийгээ уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүнд уг цусыг тооцуулна. Тэрээр цус урсгасан учир ард түмнийхээ дундаас таслагдаг.


Тэрээр эвийн тахилаас ЭЗЭНд галан тахил болгон сэмж, бүх дотор өөхийг,


Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг.


Тэрээр хоёр дахь хуц буюу томилгооны ёслолын хуцыг авчирч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.


Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.


Харин үхрийн ууган төл эсвэл хонины ууган төл эсвэл ямааны ууган төлийг чи золих ёсгүй. Тэд ариун билээ. Чи тэдний цусыг тахилын ширээн дээр цацаж, ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өөхийг нь шатаан уугиулагтун.


ба үхэгсдээс Бурханы босгосон амийн Эхлүүлэгчийг алсан. Үүний гэрч нь бид юм.


Бурхан, зарцаа босгоод Түүнийг эхлээд та нарт илгээсэн нь хүн нэгбүрийг хорон муу замаас нь эргүүлж та нарыг ерөөхийн тулд билээ.


Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan