Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Леви 2:2 - Ариун Библи 2013

2 Тэр үүнийгээ Аароны тахилч хөвгүүдэд авчран, сайн гурилаас атга дүүрнийг, тосноос нь гүгэлтэй нь аваг. Тахилч үүнийг бэлгэдлийн хувь болгон тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил болой.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Тэгээд тэр түүнийгээ тахилч нар болох Аароны хөвгүүдэд авчрахдаа сайн гурил, тос, гүглээсээ атгыг авна. Тахилч түүнийг нь дурсгалын хувь болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.

Faic an caibideil Dèan lethbhreac




Леви 2:2
17 Iomraidhean Croise  

Бурхан минь, үүний төлөө надад сайныг санаач. Бурханыхаа өргөө ба түүний үйлчлэлүүдэд зориулан гүйцэтгэсэн үнэнч үйлсийг минь бүү арилгаарай!


Мөн өөрсдийгөө ариусган, Амралтын өдрийг ариусгахын тулд хаалга сахихаар ирэхийг би левичүүдэд тушаав. Үүний төлөө мөн надад сайныг санаач! Бурхан минь, хайр энэрлийнхээ аугаа дотор намайг өршөөгөөч!


Чи Израилийн хөвгүүдээс эвлэрүүлгийн мөнгийг авч, уулзалтын майхны үйлчлэлд өг. Ингэснээр төлөөнийхөө эвлэрүүллийг хийх явдал Израилийн хөвгүүдийн төлөө ЭЗЭНий өмнө дурсгал болох юм гэв.


Үхэр алдаг нэгэн нь хүн алаачтай адил, Хургаар тахил өргөгч нь нохойн хүзүү мушгигчтай адил, Идээн өргөл өргөгч нь гахайн цус өргөж байгаа мэт, Үнэртнээр санамж өргөл хийгч нь шүтээнийг магтагчтай адил юм. Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа баярладаг.


Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Түүнийг далавчийг нь ханзлахгүйгээр, хажуугаар нь хувааг. Тахилч үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Тахилч түүний бэлгэдлийн хувь болох үйрүүлсэн шинэ үр ба тосыг бүх гүглийн хамт ЭЗЭНд өргөх галан тахил болгон шатааг.


Тахилч идээн өргөлөөс бэлгэдлийн хувийг авч, үүнийгээ тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болой.


ЭЗЭНд өргөх галан тахил, бэлгэдлийн өргөл болгохын тулд эгнээ бүрийн талхан дээр цэвэр гүгэл тавигтун.


Эвийн тахилын өөхийг салгасантай адил бүх өөхийг нь салгаг. Тахилч үүнийг тахилын ширээн дээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатааг. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж тэр уучлагдах болно.


Хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авчрах чадалгүй байвал нүгэл үйлдсэн нэгэн нь өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг нүглийн тахил болгон авчрах агаад энэ нь нүглийн тахил учраас түүн дээрээ тос асгаж болохгүй, гүгэл тавьж болохгүй.


Тэр үүнийг тахилчид авчраад тахилч үүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, үүнийгээ ЭЗЭНд өргөх галан тахилын хамт тахилын ширээн дээр шатааг. Энэ нь нүглийн тахил юм.


Нэг нь идээн өргөлийн сайн гурилаас атгыг, түүний тос болон идээн өргөл дээрх бүх гүглийн хамт авч, ЭЗЭНд тааламжит үнэр буюу дурсгалын хувь хэмээн тахилын ширээн дээр шатааг.


Тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, толгойг нь задгайлж, хардалтын идээн өргөл болох сануулгын идээн өргөлийг гарт нь өгнө. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой.


Тахилч дурсгалын хувь болох идээн өргөлөөс атгыг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгана.


Айдаст автсан тэр түүн уруу харж —Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав.


Lean sinn:

Sanasan


Sanasan