Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Леви 1:5 - Ариун Библи 2013

5 Тэр хүн ЭЗЭНий өмнө бяруу нядалж, Аароны тахилч хөвгүүд цусыг нь авчран уулзалтын майхны үүдэн дэх тахилын ширээг тойруулан цацна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

5 Тэр хүн ЭЗЭНий өмнө залуу бух нядалж, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь дээш өргөн, хурлын майхны үүдэн дэх тахилын ширээ уруу тойруулан цацна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Леви 1:5
25 Iomraidhean Croise  

Тэд Алгасалын хургануудыг нядлав. Тэгээд левичүүд арьсыг нь өвчих хооронд тахилч нар тэдний гараас цусыг авч цацав.


Тэгээд уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун.


Чи хуцыг төхөөрч, цусыг нь аваад, тахилын ширээг тойруулан сүрчигтүн.


Тэгээд уулзалтын майхан асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул.


Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Тэр надад айлдахдаа —Хүний хүү! Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Дээр нь шатаалт тахилыг өргөж, түүн дээр цус цацахын тулд тахилын ширээг босгох өдөрт түүнд зориулсан тогтоолууд энэ юм.


Тэр үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлах бөгөөд Аароны тахилч хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.


Тахилч үүнийг тахилын ширээнд авчирч, толгойг нь мушгин тахилын ширээн дээр шатаагаад цусыг нь тахилын ширээний хажуу уруу гоожуулна.


Тэрээр ард олонд зориулагдсан нүглийн тахил ухныг нядлан цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар юу хийсэнчлэн үүний цусаар мөн үйлдэж, эвлэрүүлгийн таган дээр мөн эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цацаг.


Учир нь бие махбодын амь нь цусанд байдаг. Түүнийг Би тахилын ширээнд зориулан, амийн чинь эвлэрүүллийг хийхээр та нарт өгсөн юм. Учир нь амийн эвлэрүүллийг цус хийдэг юм” гэж хэлэв.


Тэрээр гараа толгой дээр нь тавин, үүнийг уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг.


Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны үүдэнд нядлахад, тахилч болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.


Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг.


Тэр хүн нүглийн тахилын толгой дээр гараа тавьж, уг нүглийн тахилыг шатаалт тахилын байранд нядална.


Тэр нүглийн тахилын толгой дээр гараа тавьж, үүнийг шатаалт тахил нядалдаг газарт нүглийн тахилд зориулан нядлах болно.


Тахилч бас уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагат тахилын ширээний эврүүд дээр хэсэг цусыг нялж, уулзалтын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу бухын бүх цусыг асгана.


Би ЭЗЭНий өмнө юутай очиж, Өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ? Би Түүнд шатаалт тахил, бухан бяруунуудтай очих уу?


Харин үхрийн ууган төл эсвэл хонины ууган төл эсвэл ямааны ууган төлийг чи золих ёсгүй. Тэд ариун билээ. Чи тэдний цусыг тахилын ширээн дээр цацаж, ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өөхийг нь шатаан уугиулагтун.


Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог.


Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр, ярьдаг, цацагдсан цус уруу ирсэн.


Та нар Бурхан Эцэгийн урьдаас харсны дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байх болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай.


Тэгээд тэд бухаа нядалж, хүүг Елид авчирч өгөв.


Lean sinn:

Sanasan


Sanasan