Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иошуа 3:3 - Ариун Библи 2013

3 ард олонд тушаан —Та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та нар байрнаасаа хөдөлж араас нь даган явагтун.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 хүмүүст тушаан —Та нарын Бурхан ЭЗЭНий гэрээний авдрыг Левийн тахилч нар дамнан явахыг хараад та бүхэн байрнаасаа хөдөлж, араас нь даган яв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иошуа 3:3
20 Iomraidhean Croise  

ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам яваад байхад Давид үхэр ба тарган тугалаар тахил өргөв.


Тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Толгод дээрх Абинадабын гэрээс авдрыг ийнхүү авчирлаа. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа.


Ингээд Израилийн ахмадууд бүгд ирж, тахилч нар авдрыг өргөн авлаа.


Шатаалт тахилуудыг өргөж, идээн өргөлүүдийг шатааж, тахилуудыг үргэлжлүүлэн бэлдэх, Миний өмнө байх хүнээр Левийн тахилч нар хэзээ ч дутагдахгүй» хэмээв” гэжээ.


Ингээд тэд гурав хоногийн аянаар ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд амрах газрыг тэдэнд олохоор ЭЗЭНий гэрээний авдар тэдний урд талд гурван өдрийн туршид явав.


Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм.


Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.


Нэгэн хуулийн багш ирж, Түүнд —Багш аа, би Таныг хаа ч явсан дагая гэв.


ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг левичүүдэд —


Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилчид болон Израилийн бүх ахмадуудад өгөв.


Харин авдар ба та нарын хооронд хоёр мянга орчим тохой зай байх ёстой. Түүнд дөхөж бүү ойртогтун. Та нар урьд нь энэ замаар хэзээ ч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явахаа мэдэж авах болно гэв.


Иошуа тахилч нартай ярин —Гэрээний авдрыг дамнан өргөөд, хүмүүсийн өмнө голыг гатлан яв гэсэнд тэд гэрээний авдрыг дамнан өргөөд, ард олны түрүүнд явав.


Харин чи гэрээний авдрыг дамнан яваа тахилч нарт тушаан “Та нар Иорданы усны зах уруу ороод Иордан дотор зогсож байгтун” гэж хэл гэлээ.


Мосегоос Иошуад захирамжилсны адил, Иошуагаар дамжуулан ард олонд ЭЗЭНий тушаасан бүгдийг тэд нар гүйцэтгэж дуустал тахилчид авдрыг дамнан Иорданы тэхий дунд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав.


Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан —Гэрээний авдрыг өргө. Хуцын эврэн долоон бүрээг долоон тахилчид бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв.


Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.


Левичүүд, ЭЗЭНий авдар болон түүнтэй хамт байсан, дотор нь алтан эдлэл хийсэн хайрцгийг авч, тэдгээрийг бул чулуун дээр тавив. Бет-шемешийн хүмүүс тэр өдөртөө ЭЗЭНд шатаалт тахил өргөн, нядлах тахил тахив.


Lean sinn:

Sanasan


Sanasan