Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иохан 2:2 - Ариун Библи 2013

2 Есүс болон шавь нар нь бас хуримд уригдсан байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Есүс болон шавь нар нь бас хуриманд уригдсан байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иохан 2:2
30 Iomraidhean Croise  

Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй Гудамжнуудад хэн ч дууг нь сонсохгүй.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээрийн дорд нэгэнд ийн үйлдээгүй бол Надад ч үйлдээгүй хэрэг” гэж хэлнэ.


Дараа нь Есүс, эх дүү нар болон шавь нарынхаа хамт Капернаумд очиж, хэдэн өдөр тэнд байжээ.


Шавь нар нь “Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгих болно” гэж бичигдсэн байдгийг санацгаав.


Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад Тэр үүнийг айлдсаныг шавь нар нь санаж, Бичвэр болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээсэн юм.


Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд —Тэд дарсгүй болов гэлээ.


Дараа нь Есүс шавь нартайгаа иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа.


(хэдийгээр Есүс Өөрөө биш, харин шавь нар нь баптисм хүртээж байсан боловч)


Шавь нар нь —Хэн нэгэн Түүнд идэх юм авчирч өгсөн юм уу? гэж өөр хоорондоо ярилцав.


Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа.


Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа —Юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв.


Орой болоход шавь нар нь нуурын зүг бууж,


Тэд үүнийг сонсоод, дагалдагчдын олонх нь —Энэ чинь хэцүү үг байна. Хэн үүнийг сонсож чадах вэ? гэцгээв.


Үүнээс болж Түүний дагалдагчдаас олноороо буцаж, цаашид Түүнтэй хамт явсангүй.


Тэгээд Есүс арван хоёртоо —Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд


Есүс тэдэнд —Би та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ.


Есүс Искариотын Симоны хүү Иудасыг хэлжээ. Тэр арван хоёрын нэг бөгөөд Есүсийг барьж өгөх гэж байв.


Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей, Есүст —


Тэгтэл дүү нар нь Есүст —Эндээс хөдөлж, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань мөн харна.


Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христитгэгчид гэж нэрлэх болов.


Тэгээд Иудейд суух ах дүү нартаа дагалдагч бүр өөр өөрсдийн хэр чадлаар тусламж илгээхээр шийдэв.


Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий.


Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбогдсон байдаг. Нөхөр нь харин нойрсвол тэр эмэгтэй хүссэнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Зөвхөн Эзэн дотор.


Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.


Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.


Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.


Lean sinn:

Sanasan


Sanasan