Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иоел 1:2 - Ариун Библи 2013

2 Сонсогтун, ахмадууд аа, Чих тавигтун, газрын бүх суугчид аа! Ийм зүйл, та нарын үед ч Эцэг өвгөдийн чинь үед ч болж байсан гэж үү?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Ахмадууд аа, үүнийг сонсогтун. Энэ газрын бүх оршин суугчид чагнагтун. Та нарын үед, эсвэл эцэг өвгөдийн чинь үед үүнтэй адил явдал болсон уу?

Faic an caibideil Dèan lethbhreac




Иоел 1:2
24 Iomraidhean Croise  

Бүрхэг, харанхуй өдөр, Манантай, түнэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт Агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь болж байгаагүй, Үүнээс хойш олон үед ч дахин гарахгүй.


Тахилч нар аа, үүнийг сонс! Израилийн гэр ээ, анхаарагтун! Хааны гэр ээ, чих тавигтун! Учир нь та нар шийтгэгдэнэ. Та нар Мизпа дахь урхи, Таборын дээр дэлгэгдсэн тор болж,


Аяа хөөрхий! Тэр өдөр агуу бөгөөд Түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлон шаналангийн үе боловч Үүнээсээ тэр аврагдана.


Өнгөрсөн үеийнхний талаар асууж, Өвөг дээдсийнх нь эрэлхийлж байсныг эргэцүүлж бод.


Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.


Сонсох чихтэй нь сонсогтун гэв.


Сонсогтун үүнийг, шүүлтийг жигшиж, Чигч шулуун болгоныг мушгидаг Иаковын гэрийн тэргүүлэгчид ба Израилийн гэрийн захирагчид аа!


Тэгээд би тийнхүү хэлэв. “Сонсогтун, Иаковын тэргүүлэгч нар, Израилийн гэрийн захирагчид аа!, Шүүлтийг та нар мэдэх ёсгүй гэж үү?


Сонсогтун, ард түмэн бүгд ээ, Сонордогтун, дэлхий хийгээд түүнийг дүүргэгчид ээ! Эзэн ариун сүмээсээ, Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчлэгч байг.


Израилийн гэр ээ, та нарт гашуудлын дуу болгон өргөж буй үгийг минь сонс.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, Энэ үгийг сонс. Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар “Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ хэлдэг.


Израилийн хөвгүүд буюу Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл гэр бүл та нарын эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.


Мацаг барилтыг ариусган, Тусгай чуулааныг зарлагтун. Ахмадууд болоод энэ газрын оршин суугч бүгдийг Бурхан ЭЗЭНийхээ өргөөнд цуглуулж, ЭЗЭНд хандаж хашхирагтун.


Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


Тэр үед ард түмний чинь хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно.


“Нүдтэй боловч хардаггүй, Чихтэй боловч сонсдоггүй, Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


Үндэстнүүд ээ, сонсохоор ойртогтун! Ард түмнүүд ээ, чагнагтун! Газар ба түүнийг дүүргэгч бүхэн, Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсогтун!


ЭЗЭН, Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв.


Бүх хүмүүс ээ, сонс. Ертөнц дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавь.


Яагаад гэм буруутнууд амьдарсаар, өндөр наслан эрх мэдэл нь юунд нэмэгдэж байна вэ?


Өөрийн чинь эцгээс ч өндөр настай Үсэн буурал өтгөс бидэн дунд бий.


Мэргэн ухаан ахмад настангуудад, Ухаарал нь урт удаан амьдралд байдаг бус уу?


Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно.»”


Lean sinn:

Sanasan


Sanasan