Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 4:3 - Ариун Библи 2013

3 Учир нь Иудагийн хүмүүс ба Иерусалимд ЭЗЭН ингэж айлдаж байна. “Боловсруулаагүй газраа хагалагтун, Өргөст ургамлын дунд бүү тариал.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Учир нь Иудагийн хүмүүс болон Иерусалимд ЭЗЭН ингэж айлдаж байна. “Боловсруулаагүй газраа хагалагтун, өргөст ургамлын дунд бүү тариал.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 4:3
10 Iomraidhean Croise  

Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна. Чи хээрийн өвс ногоог ч идэх болно.


Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Чиний ард түмний ядуус хооллог. Тэдний үлдээснийг нь хээрийн амьтад идэг. Усан үзмийн болон чидун модны цэцэрлэгтээ ч ийнхүү үйлд.


Зөвт байдлыг тариалж, хайр энэрлийг хурааж ав. Боловсруулаагүй газраа хагал. Учир нь ЭЗЭН, чиний дээр Зөвт байдлыг асгахаар ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ.


Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин энэ дэлхийн зовнил, эд баялгийн хуурамч нь үгийг боомилж, энэ нь үр жимсгүй болдог.


Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов.


Зарим нь хогийн ургамал дунд унахад хогийн ургамал ургаж тэднийг боомилов. Ингээд тэр ургац өгсөнгүй.


Хогийн ургамлын дунд унасан нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомилуулагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй.


Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэгцэн ургаж, тэднийг боомилов.


Lean sinn:

Sanasan


Sanasan