Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 1:8 - Ариун Библи 2013

8 Тэднээс бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би Чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

8 “Тэднээс бүү ай. Учир нь Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 1:8
31 Iomraidhean Croise  

Тэгэхэд Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.


“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?


Үнэн зөвийг мэддэг, Зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн Намайг сонсогтун. Хүний зэмлэлээс бүү ай. Доромжлолоос нь бүү эмээгтүн.


Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.


Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тиймээс намайг хавчигчид дийлэхгүй бүдэрнэ. Тэд унаснаасаа болж мартагдашгүй Үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь та нарыг дунд нь тараасан үндэстнүүдээ Би бүрэн устгах бөгөөд Зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, Чамайг яав ч шийтгэлгүй орхихгүй»


Вавилоны хаан Небухаднезар ахлах хамгаалагч Небузараданы гараар Иеремиагийн талаар тушаал буулгахдаа —


Өөрсдийн айж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нарыг түүний гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна.


Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна.


Хаан хариулан —Хараач! Хүлээсгүй, дөрвөн хүн гал дунд явааг би харж байна. Тэд гэмтээгүй байна. Дөрөв дэх нь бурхдын төрхтэй юм гэв.


Иймд тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.


Чамайг Би энэ ард түмэн, харийнхнаас чөлөөлөн аваад, тэдэнд илгээж байгаа нь


Эрдэм номгүй, юм сураагүй Петр, Иохан хоёрын зоригтой байгааг тэд хараад гайхацгаан, Есүстэй хамт байсныг нь мэдэв.


Одоо Эзэн, тэдний заналхийллийг хараач. Таны үгийг ярих зоригийг боолууддаа соёрхооч.


Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир.


Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!


Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол ЭЗЭН юм. Тэр өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.


Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй.


Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan