Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иеремиа 1:2 - Ариун Библи 2013

2 ЭЗЭНий үгс түүнд Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гуравдугаар онд иржээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гурав дахь жилд ЭЗЭНий үгс түүнд иржээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иеремиа 1:2
18 Iomraidhean Croise  

Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээ өөд хашхиран —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлага өргөдөг мөргөлийн өндөрлөгийн тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно” гэж байна гэлээ.


Тэднийг ширээний ард сууж байх үед, Бурханы хүнийг эргүүлэн авчирсан эш үзүүлэгч дээр ЭЗЭНий үг буун ирсэнд


Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн гэрийн цэцэрлэг буюу Уззагийн цэцэрлэгт тавигджээ. Түүний хүү Амон оронд нь хаан болжээ.


Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг нь алж, оронд нь түүний хүү Иосиаг хаан болгожээ.


Иосиа хааны арван наймдугаар онд Мешулламын ач, Азалиагийн хүү, гүүш Шафаныг хаан, ЭЗЭНий өргөө уруу илгээн —


ЭЗЭНий үг над дээр ирж —Иеремиа, чамд юу харагдаж байна вэ? гэхэд би —Гүйлс модон таяг харж байна гэв.


Ийнхүү ЭЗЭНий үг над уруу ирж


“Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн арван гуравдугаар оноос авахуулан энэ өдрийг хүртэл, энэ хорин гурван жилийн турш ЭЗЭНий үг надад ирсэн бөгөөд би та нарт дахин, дахин ярьсан боловч та нар сонссонгүй.


Эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс өнөөх буулгыг эвдэлсний дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж, —


Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад “Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэндээ завхайрав.


Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич.


Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ билээ.


Петуелийн хүү Иоелд ирсэн, ЭЗЭНий үг.


ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж —


ЭЗЭНий энэ үг Иудагийн хаад Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын хүн Микад ирсэн бөгөөд үүнийг тэр Самари болон Иерусалимын тухайд харжээ.


Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн дөч, Амариагийн гуч, Гедалиагийн ач, Кушийн хөвгүүн Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.


Lean sinn:

Sanasan


Sanasan