6 Та нар зөвт Нэгэнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.
6 Та нар зөвт хүнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.
Хахуулиас болж буруутыг зөвтгөж, Шударга хүмүүсээс эрхийг нь хагацаагчид хөөрхий еэ!
Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй.
Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ, түүнийг алж, өв хөрөнгийг нь булаацгаая” гэжээ.
Гэвч ахлах тахилч нар ба ахлагчид Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгө хэмээн ард олныг ятгасан байлаа.
Харин Би та нарт хэлье, ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн уруу нөгөө хацраа ч бас эргүүл.
Тэр надад “Өвөг дээдсийн маань Бурхан хүсэлээ мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан мөн амнаасаа гарах дууг сонсгохын тулд чамайг томилжээ.
Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ та нар Түүнээс урвагсад мөн алуурчид болцгоожээ.
Түүний уншиж байсан Бичвэрийн хэсэг гэвэл, “Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээгээгүй юм.
Харин зөвт хүн итгэлээр амьдарна. Хэрэв тэр ухрах аваас Сэтгэл минь түүнийг эс таална” гэжээ.
Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?
Та нар шунадаг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй.
Зөвт нь арай гэж аврагдах юм бол, сүсэг бишрэлгүй нь болон нүгэлтэн нь яах болж байна?