Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 5:3 - Ариун Библи 2013

3 Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махбодыг чинь гал мэт залгина. Та нар эрдэнэсээ эцсийн өдрүүдэд хураажээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махан биеийг чинь гал мэт шатаана. Та нар эцсийн өдрүүдэд эрдэнэсээ хураажээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 5:3
19 Iomraidhean Croise  

Лабан —Энэ овоо өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед гэж нэрлэдэг байжээ.


Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй.


Иаков хөвгүүдээ дуудан —Та нар цугларцгаа. Би та нарт ирэх өдрүүдэд юу болох тухай хэлж өгье.


Та намайг хатааж хорчийлгон, энэ нь миний эсрэг гэрч болжээ. Миний доройтол миний эсрэг боссон бөгөөд энэ нь нүүрэн дээр минь гэрчилнэ.


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүн болж, Толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүнд цутгана.


Би тэднээр хөвгүүд, охидынх нь махыг идүүлж, тэд дайснууд ба голыг нь тэмтрэгсдийн шахамдуулсан бүслэлт шахалт дор бие биенийхээ махыг идэх болно» хэмээв” гэж хэл.


Миний ард түмний биеийг идэж, Тэдний арьсыг нь хуулан, ясыг нь хугалж, Тогоо саван дахь мах адил тэднийг хэрчдэг”


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь Уулсын тэргүүнээр тохоогдон, Толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана.


“Бурхан айлдахдаа «Эцсийн өдрүүдэд Би Сүнсээ Бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуус чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно.


Харин та өөрийн хатуурал, гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурханы зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэгнэлийг хурааж байна.


Тэдний үг хавдар тархах мэт бөгөөд дунд нь Хуменай, Филет нар байна.


Иошуа бүх ард олонд —Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болог. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгийг энэ чулуу сонссон. Та нар өөрсдийн Бурханаас урвах аваас энэ нь та нарыг буруутгах гэрч болог гэв.


Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн тохуурхагсад хүсэл тачаалаа даган элэглэн тохуурхсаар ирэх болно.


Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, биеийг нь идээд, галаар шатаах болно.


Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan