Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 4:9 - Ариун Библи 2013

9 Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 4:9
25 Iomraidhean Croise  

Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра мөн бүх ард түмэнд хуулийг ойлгуулсан левичүүд, бүх ард түмэнд —Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун өдөр юм. Бүү халагла, бүү уйл гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв.


Ингээд ятга минь уй гашуу, Лимбэ минь уйлагсдын дуу хоолой болов.


Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгана.


Зовж шаналахынхаа өмнө би Буруу зүгт явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.


Миний зовон шаналсан нь, Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.


Инээж байвч зүрх хөндүүрлэж болох. Хөөрөн баясахын эцэс уй гашуу ирж болох.


Инээгчийг би “галзуу”, баяр цэнгэлийн тухайд “Юунд хэрэгтэй юм бэ?” гэж хэлэв.


Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн Хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, Тэднийг тайвшруулан Зовлонгийнх нь оронд тэдэнд Баяр хөөрийг өгнө.


Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, Бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол ууган хүү минь юм”


Зүрхний баяр хөөр маань зогсов. Бүжиг маань халаглалаар солигдов.


Энэ нь үйлдсэн бүхний чинь төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, доромжлолоосоо болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Харин тэднээс амьд үлдэгсэд нь зугтан хөндийн тагтаанууд адил гашуудан бүгдээр ууланд байх бөгөөд хүн бүр хилэнцийнхээ улмаас гашуудна.


тэд —Тэр эзэн олиггүй муу тэднийг муугаар төгсгөж, хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээсэлнэ гэв.


Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно.


Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад Лазар ч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.


Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Та нар инээх болно.


Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Та нар өлсөх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Та нар гашуудан уйлах болно.


Lean sinn:

Sanasan


Sanasan