Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 4:4 - Ариун Библи 2013

4 Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр хорвоотой ходий хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 4:4
24 Iomraidhean Croise  

Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд


Чиний гар бүх дайснаа олно. Чиний баруун гар Чамайг үзэн ядагчдыг олж илрүүлэх болно.


Чи хулгайчийг харахдаа түүнийг сайшаадаг. Чи завхайрагчидтай нэгддэг.


Учир нь, харагтун, Танаас хол байгчид нь сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.


Харин илбэчин эмийн хөвгүүд, Завхайрагч садар самуун эмийн үр удам аа, Нааш ирэгтүн.


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Залуу үеийн чинь зориулалт, Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь, Тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл Намайг дагаж байсныг чинь Би санаж байна.


Би энэ ард түмнээ орхихсон, тэднээс явахсан. Цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Эд бүгд завхайрагчид агаад Итгэл эвдэгч хүмүүсийн тусгай чуулаан юм.


Чи нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм.


ЭЗЭН дахин надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрла гэв.


Тэр харин тэдэнд —Ёрын муу болоод завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй.


Ёрын муу бөгөөд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.


Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй.


Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч, өмнө минь тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.


Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг.


Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх бус лугаа адил тэд бас ертөнцийнх бус тул ертөнц тэднийг үзэн ядсан юм.


Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг.


Хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрсэн юм бол, эвлэрсэн бид тэр тусмаа Түүний амиар аврагдах болно.


Учир нь махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй.


Мэргэн хүн хаана байна? Хуулийн багш хаана байна? Энэ үеийн маргалдагч хаана байна? Бурхан энэ ертөнцийн мэргэн ухааныг мунхаг болгоогүй гэж үү?


Учир нь Бурханы мэргэн ухаан дор ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм.


Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан.


Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.


Lean sinn:

Sanasan


Sanasan