Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 4:11 - Ариун Библи 2013

11 Ах дүү нар аа, бие биенээ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл ах дүүгээ шүүдэг нь хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч юм. Хэрэв чи хуулийг шүүвэл чи хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

11 Ах дүү нар аа, бие биеэ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл өөрийн ах дүүг шүүдэг хүн бол хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч ажээ. Хэрэв та хуулийг шүүвэл та хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 4:11
24 Iomraidhean Croise  

Гүжирдэгч хүн нутагт бүү суурьшиг. Хүчирхийлэгч хүнийг гай зовлон мөшгөн хөнөөг.


Бусдыг бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Бусдыг бүү ялла, тэгвэл яллагдахгүй. Уучлагтун, тэгвэл та нар мөн уучлагдана.


Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Учир нь шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ.


Учир нь хуулийг сонсогчид нь Бурханы өмнө зөв байх бус, харин хуулийг биелүүлэгчид нь зөвтгөгдөх болно.


Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Огт үгүй! Гэхдээ хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байхсан. Хэрэв хууль «Чи бүү шунахайр» гэж хэлээгүй байсан бол би шунахайрлын учрыг мэдэхгүй байхсан.


Иймд цагаас өмнө, Эзэнийг иртэл юуг ч бүү шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд зүрхний санааг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.


Би та нар дээр очиход та нар хүссэнээр минь бус, би та нарын хүссэнээр чинь бус байх вий гэхээс айж байна. Эвдрэлцэл, атаархал, уур хилэн, маргаан, гүтгэлэг, цуурхал, их зан, үймээн самуун бүү байгаасай.


Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг.


Түүнчлэн эмэгтэйчүүд хүндтэй, гүтгэгч бус, тэвчээртэй, бүгдэд итгэмжтэй байх ёстой.


үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч,


Үүнчлэн настай эмэгтэйчүүд зан байдлаараа ариун чанарт тохирч, гүтгэгч бус, дарсанд хэт боолчлогдолгүй, сайныг заах ёстой.


Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.


Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг.


Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч байж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн, түүгээр байдаг нь үйлсдээ ерөөгдөх болно.


Та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Бичвэрийн дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна.


Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийн зовлон ба тэвчээрийн жишээг авагтун.


Тиймээс ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтсон бороог ортол тэсвэртэй хүлээдэг юм.


Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биенийхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч үүдэн дээр зогсож байна.


Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж,


Lean sinn:

Sanasan


Sanasan