Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 3:5 - Ариун Библи 2013

5 Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

5 Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун. Ийм өчүүхэн гал ч асар их ой модыг түймэрддэг билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 3:5
25 Iomraidhean Croise  

Тэд Бурханд “Биднээс холд!” “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.


Гэм буруутан хүсэл тачаалаараа сайрхах агаад Шунахай нэгэн, ЭЗЭНийг хараан үл ойшоодог.


Тэд өөхөөрөө хучигдаж, Тэд амаараа бардамнан ярьдаг.


“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Зам мөрөө сахих болно Гэм буруутан өмнө минь байх зуур Амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.


“Хөөж бариад, олзоо хуваая. Хүсэл бахаа тэднээр хангая. Сэлэм юугаа сугалъя, сөнөг тэд бидний гарт” гэж дайсан сайрхахад


Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод Израилийг явуул гэсэн үгийг нь би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт. Харин мэргэн хүний хэл илааршлыг авчрах.


Мэргэдийн хэл мэдлэг тараах. Мулгуучуудын ам мунхаглал оргилуулах.


Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй Хэн үүнд дурлана үр жимсийг нь хүртэнэ.


Түлээгүйд гал унтарна Хов зөөгчгүйд эвдрэлцэл намжина.


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүд сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээрээ цохиж ямар ч үгэнд нь анхааралаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Хүний хүү чи, Тирийн захирагчид өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрх чинь бардамнан чи “Би бурхан, далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээсэн. Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж, Бурханы зүрхтэй зүрхээ адил болгосон учир


яригтун. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Египетийн хаан Фараон, Харагтун, Би чиний эсрэг байна. Чи голуудынхаа дунд хэвтээд, “Миний гол минийх. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн том матар юм.


Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайн сан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах бурхан хэн сэн билээ? гэв.


Хаан “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ.


Мөн усан онгоцуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч жижигхэн залуураар залуурчийн хүссэнээр жолоодогддог.


Учир нь тэд хоосон ихэрхэг ярьж, төөрөгдөлд амьдардаг нэгнээс арай ядан зугтагсдыг махбодын садар тачаалаар татдаг бөгөөд


Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.


Lean sinn:

Sanasan


Sanasan