7 Та нарыг дууддаг эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?
7 Та нарт өгөгдсөн эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?
Ард түмэндээ төлөөсийг илгээж, Гэрээгээ мөнхөд Тэрээр тушаажээ. Түүний нэр ариун болоод сүрдмээр билээ.
Тос чинь анхи сэнхийн үнэртэй Нэр чинь цутгасан тос адил тул эмс охид чамд дурлана.
Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би түүнийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж айлдана»” гэв.
Та нар нэрээ Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг алах бөгөөд Харин зарц нараа өөр нэрээр дуудна.
Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.
Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Дуудагдах нэр нь «ЭЗЭН бидний зөвт байдал» юм.”
«Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.
Харин фарисайчууд үүнийг сонсоод —Энэ чинь зөвхөн чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж хэлжээ.
Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна.
Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулан ирэв. Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаагаа Христитгэгчид гэж нэрлэх болов.
Эдгээрийг үйлдэгч нь тунхаглаж байна. Ингэснээр бүх үндэстнүүд Эзэнийг эрж хайна. Миний нэрээр дуудагдсан бүх харийнхан ч бас хайна» гэж
Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж тэднийг мөшгөн мөрдөж байв.
Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв.
тэнгэр болон газар дахь бүхэл овог отгийг нэрлэдэг Түүнд залбирч байна.
Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм.
Хэрэв Христитгэгч гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул.
Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ.
Тэр дээл болон хормой дээрээ “хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.