Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Иаков 2:6 - Ариун Библи 2013

6 Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

6 Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?

Faic an caibideil Dèan lethbhreac




Иаков 2:6
38 Iomraidhean Croise  

Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ. Тэр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.


Тэр мяраан атийн хэвтдэг бөгөөд Ядуучууд түүний хүчирхийлэлд унадаг.


Харин Та харсан билээ. Учир нь мутраараа хариулахын тулд Та зовлон зүдүүр, уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу нэгэн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.


Бардам зангаараа гэм буруутан нь Зовлонт нэгнийг мөшгөдөг. Өөрсдийнх нь сэдсэн башир явуулгад нь Тэднийг унагаач.


Тэрээр тосгодын нуувчуудад суудаг. Далдхан газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг. Нүд нь, ядуу хүнийг нууцхан хайж байдаг.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.


Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосон. Гэвч ЭЗЭН хоргодох газар нь юм.


Ядууг дарлах нь Бүтээгчийг нь доромжилж буй хэрэг. Үгээгүйд элэгсэг хандагч нь Түүнийг хүндэтгэж буй хэрэг.


Ядууг элэглэгч Бүтээгчийг нь гутаах. Гамшигт баясагч шийтгэлгүй эс үлдэх.


Ядуу нэгэн өршөөл гуйх. Баян нэгэн догшноор хариулах.


Бэлжих гэж ядууг зовоож, Баяныг зусардагч хүн хоосролд ордог.


Баян хүн ядуугийн захирагч. Өртөн нь зээлдүүлэгчийнхээ зарц.


Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм.


Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, Энэ үгийг сонс. Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар “Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ хэлдэг.


Та нар ядуу хүнд татвар ногдуулж, Тэднээс тарианы алба гувчуур авдаг тул Та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч Тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч Дарснаас нь уухгүй.


Үй олны тэргүүлэгчийг Өөрийнх нь жадаар Та нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.


Бэлэвснийг болон өнчнийг, ирмэл хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг, зүрхэндээ мууг бүү төлөвлө.”


Есүс —Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Эцэгээ хүндэтгэдэг, та нар Намайг хүндэтгэдэггүй.


Харин иудейчүүд нэр хүнд бүхий сүсэгтэн эмэгтэйчүүд болон хотын тэргүүлэгчдийг хатган, Паул, Барнаб хоёрын эсрэг хавчлагыг өдөөн турхирч, тэднийг нутгаасаа хөөн гаргав.


Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын өмнө чирч авчраад хашхиралдан —Дэлхийг үймүүлсэн эд бас ийшээ ирлээ.


Гэвч Галлионыг Ахай нутгийн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд суудалд авчраад —


Харин Саул айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж чуулганыг тарамдуулж байлаа.


Та нарт идэх уух гэр орон байхгүй юу? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан, хоосон нэгнээ ичээж байна уу? Та нарт би юу хэлэх вэ? Та нарыг би магтана гэж үү? Үүний чинь төлөө би та нарыг магтахгүй.


та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл


Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Та нар зөвт Нэгэнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan