Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 7:4 - Ариун Библи 2013

4 Тэгээд Фараон та нарыг сонсохгүй. Тэгэхэд Би мутраа Египет дээр тавьж, үлэмж их ял шийтгэлүүдээр дамжуулан Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг түг түмээр нь Египет нутгаас гаргана.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Фараон та нарыг сонсохгүй үед Би Өөрийн мутрыг Египет дээр тавьж, агуу шийтгэлүүдээр дамжуулж, Өөрийн цэргүүд болох Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргана.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 7:4
28 Iomraidhean Croise  

ЭЗЭН, Мосед —Фараонд оч. Учир нь Би түүний зүрх болон түшмэдийнх нь зүрхийг хатууруулсан. Ингэснээр Би эдгээр тэмдгээ тэдний дунд тавьж,


ЭЗЭН, Мосед —Фараон та нарыг сонсохгүй. Тиймээс Миний гайхамшгууд Египетийн нутагт олширно гэж хэлсэн байлаа.


Яг тэр өдөр ЭЗЭН, Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египет нутгаас гаргав.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.


Фараонд болон египетчүүдэд Израилийн төлөө ЭЗЭНий үйлдсэн бүхнийг мөн аян замд тохиолдсон бүх хүнд бэрхшээлийг, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсныг Мосе хадам эцэгтээ ярив.


Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан явахыг чинь зөвшөөрөхгүйг Би мэдэж байна.


Тийм учраас Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна.


ЭЗЭН, Мосед —Намайг Фараонд юу үйлдэхийг одоо чи харна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Нэгэн хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.


“Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр нь Египет газраас гарга” гэж ЭЗЭН, Аарон Мосе нарт айлдсан билээ.


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


Чи түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж, «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Гэтэл, харагтун, чи одоо болтол сонссонгүй.


Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.


Илбэчид Фараонд —Энэ нь Бурханы хуруу байна гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулав. Мосед ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


үзэгтүн, ЭЗЭНий мутар хээр байгаа мал сүрэг, адуу, илжиг, тэмээ, үхэр, хонин дээр чинь аймшигт тахал өвчнөөр бууна.


Басамжлагчдад шийтгэл зэхээстэй. Мулгуучуудын нуруунд зодуур бэлдээстэй.


Шөнөөр сэтгэл минь Таныг хүсэмжлэн сүнс минь Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.


Тэрээр мутар юугаа өдөржин бас Миний эсрэг олонтаа эргүүлсэн.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Тийнхүү Би Моабт шүүхийг хэрэгжүүлж, тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.»


Би Патросыг хоосруулж, Зоанд гал тавьж, Тебест шүүлтийг гүйцэлдүүлнэ.


Тийнхүү Би Египетэд шүүлтийг гүйцэлдүүлж, Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ»”


Өө, Эзэн, Танаас үл эмээх, нэрийг тань эс алдаршуулах хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.


Тахилын ширээ —Тийм ээ, Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны шүүлт үнэн бөгөөд зөвт гэхийг би сонсов.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөв. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан их янхныг Тэр шийтгэв. Тэр боолуудынхаа цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав.


Lean sinn:

Sanasan


Sanasan