Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 6:3 - Ариун Библи 2013

3 Би Абрахам, Исаак, Иаковт Төгс Хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг нэрээрээ Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

3 Би Абрахам, Исаак, Иаковт Төгс хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг Өөрийнхөө нэрээр Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 6:3
23 Iomraidhean Croise  

Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад тэндээ ЭЗЭНд тахилын ширээ босгожээ.


Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.


Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.


Төгс Хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг үржүүлж бас олшруулж, чи ард түмнүүдийн чуулган болох болтугай.


Бурхан түүнд —Би Төгс Хүчит Бурхан байна. Чи үржигтүн, олшрогтун! Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч, Хаад бас чамаас төрж гарах болно.


Иаков, Иосефт —Төгс Хүчит Бурхан, Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, намайг ерөөсөн билээ.


Бурханд дуул, нэрийг нь магтан дуулагтун! Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө. Түүний нэр ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн!


Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг Тэд мэдэх болтугай.


ЭЗЭН бол дайчин, Түүний нэр ЭЗЭН билээ.


Түүний өмнө анхааралтай байж, дуу хоолойг нь сонс. Түүний өмнөөс бүү сөрвөлз. Учир нь Миний нэр түүнд байгаа тул тэрээр гэмт үйлдлийг чинь уучлахгүй.


Бурхан, Мосед —Би бол «Би байгаа» юм гэв. Тэгээд Тэр —Израилийн хөвгүүдэд чи “«Би байгаа» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэв.


Би ЭЗЭН. Нэр минь Тэр билээ. Би алдраа бусдад, магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй.


ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхэн бас Би эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.


Тиймээс үзэгтүн, Би тэдэнд мэдүүлнэ. Энэ удаа Би тэдэнд хүч, чадалаа мэдүүлнэ. Миний нэр ЭЗЭН гэдгийг тэд мэдэх болно.


“Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэрийг нь ЭЗЭН гэдэг.


тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би Израилийг сонгох өдөртөө Иаковын гэрийн үр удамд тангараглаж, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн. Би бол Бурхан ЭЗЭН чинь гэж айлдаж тэдэнд тангараглав.


Ард түмэн минь ээ, тийнхүү Би булшнуудыг чинь нээж, та нарыг булшнуудаас чинь гаргах үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Би та нарт шөрмөс өгч, дээр чинь мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарт амьсгал оруулах бөгөөд та нар амилж та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно” хэмээв.


Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамаас өмнө ч Би байгаа гэж айлдав.


Иоханаас Ази дахь долоон чуулганд: Нигүүлсэл ба амар тайван нь, байгаа болон байсан мөн хожим ирэх Нэгэнээс болон Түүний сэнтийн өмнөх долоон сүнснээс


Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд.


Lean sinn:

Sanasan


Sanasan