Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 3:5 - Ариун Библи 2013

5 Тэгтэл —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

5 Тэгтэл Тэр —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар бол ариун газар учраас чи хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 3:5
12 Iomraidhean Croise  

Чи ард түмэнд зориулан уулын эргэн тойронд тиг татаад, “Уулан дээр гарах буюу хормойд нь хүрэхээс болгоомжил. Ууланд хүрсэн аливаа хүн заавал алагдах ёстой.


ЭЗЭН, Мосед —Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий.


Мосе өөрийг нь илгээсэн ЭЗЭНий бүх үг ба өөрт нь тушаасан бүх тэмдгийг Ааронд уламжилжээ.


Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээс хэрхэн хөндийрөхөө ойлгодоггүй аж.


Удирдагч нь тэдний нэг байх бөгөөд Захирагч нь тэдний дундаас гарч ирнэ. Би түүнийг ойртуулахад Над уруу тэр дөхөж ирнэ. Над уруу дөхөж ирэхээр Хэн амиараа аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


Харин Эзэн түүнд “Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл.


ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явж байна. Та нар дундаас Тэр бузар зүйлийг олж хараад чамайг орхихгүйн тулд хуаран чинь ариун байх ёстой.


Учир нь тэд “Амьтан ч гэсэн ууланд хүрэх аваас түүн уруу чулуу шидэгтүн” гэсэн журмыг тэвчиж чадаагүй юм.


ЭЗЭНий дайчдын жанжин, Иошуад —Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.


Бид Түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan