Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 3:4 - Ариун Библи 2013

4 Тэрээр харахаар эргэснийг ЭЗЭН үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан —Мосе! Мосе! гэсэнд тэрээр —Би энд байна гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Түүний харахаар эргэхийг ЭЗЭН хараад, бутны дундаас Бурхан түүнийг дуудан —Мосе! Мосе! гэсэнд, тэр —Би энд байна гэж өгүүлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 3:4
18 Iomraidhean Croise  

Үүний дараа Бурхан, Абрахамыг сорьж, түүнд —Абрахам аа! гэсэнд Абрахам —Харагтун, би энд байна гэжээ.


Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч —Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд —Харагтун, би энд байна гэв.


Иаков нойрноосоо сэрээд —ЭЗЭН үнэхээр энэ газарт байна. Харин би мэдсэнгүй гэв.


Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж —Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков —Би энд байна гэж хариулав.


Хүч чадал Бурханых гэдгийг, Бурхан нэг удаа айлдсан Би хоёр удаа сонссон.


Мосе, Бурханд өгсөж очсонд ЭЗЭН түүнийг уулнаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.


ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.


Дараа нь Мосе, ЭЗЭНд —Хараач, Та надад “Энэ ард түмнийг удирд” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа надад мэдүүлээгүй. Гэтэл “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж Та айлдсан.


Энэ нь тэдний эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав.


ЭЗЭН уулзалтын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдахдаа —


Тэгтэл нэгэн дуу гарч, түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв.


Өдрийн есдүгээр цагийн орчим Бурханы тэнгэрэлч түүн дээр ирж “Корнел!” гэхийг тэрээр үзэгдэл дотор тод үзэв.


Саул хөсөр унан —Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод —


Газрын үнэт зүйлс хийгээд түүнийг дүүргэдэг бүхнээр, Бутан дотор оршиж байсан Түүний тааллаар ивээх болтугай! Тэр ерөөл нь Иосефын толгой дээр, Ах дүүсийнхээ дунд ялгарсан нэгний Толгойн титэм дээр буух болтугай!


Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв.


ЭЗЭН, Самуелыг дуудахад —Би энд байна гэж тэр хэлэв.


ЭЗЭН дахин —Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин —Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели —Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвт гэв.


ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин —Та намайг дуудсан учир би энд байна гэв. Тэгэхэд Ели балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг ажиж мэдэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan