Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 3:2 - Ариун Библи 2013

2 ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 ЭЗЭНий тэнгэр элч бутан дотроос галын дөл дунд түүнд үзэгдэв. Үзэгтүн, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 3:2
29 Iomraidhean Croise  

Хөвгүүний уйлахыг Бурхан сонсоод, Бурханы тэнгэрэлч тэнгэрээс Хагарыг дуудаж —Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ.


Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч —Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд —Харагтун, би энд байна гэв.


Намайг элдэв гай зовлонгоос зольсон тэнгэрэлч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж Газар дэлхий дээр өнөр өтгөн болох болтугай! гэв.


Та толгой дээгүүр маань Хүмүүсийг мордуулсан. Бид гал ба усан дундуур гарсан. Гэлээ ч Та биднийг Элбэг баян газарт авчирсан.


Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.


Үзэгтүн, замд чамайг хамгаалж, Миний бэлтгэсэн газарт чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэрэлчийг явуулах гэж байна.


Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа.


Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав.


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Бүх аймгийн удирдагч, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, гал энэ эрсийн биед ямар ч нөлөөгүй байсныг харав. Үс нь ч хуйхлагдаагүй, дээл нь ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй.


Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Харин үхэгсэд амилах тухайд Мосегийн номд “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэж бутан дотроос Мосед Бурхан айлдсаныг та нар уншаагүй юу?


Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Махбодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүйг Бурхан хийж, нүглийг шийдэхийн тулд Өөрийн Хүүг нүгэлт махбодтой адил байдалд илгээн, махбод дотор нүглийг шийтгэв.


Газрын үнэт зүйлс хийгээд түүнийг дүүргэдэг бүхнээр, Бутан дотор оршиж байсан Түүний тааллаар ивээх болтугай! Тэр ерөөл нь Иосефын толгой дээр, Ах дүүсийнхээ дунд ялгарсан нэгний Толгойн титэм дээр буух болтугай!


Харин ЭЗЭН та нарыг өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн ард түмэн болгохын тулд авч, Египетээс, төмөр хайлуулах зуухнаас гарган авчирсан.


харин зовсон та нарт болон бидэнд Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч,


ЭЗЭНий тэнгэрэлч, Маноад —Юуны түрүүнд миний хэлсэн бүхэнд эмэгтэй болгоомжтой хандаг.


Lean sinn:

Sanasan


Sanasan