Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 3:12 - Ариун Библи 2013

12 Тэгэхэд Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчраад, та нар энэ ууланд Бурханд мөргөнө. Энэ нь чамд Миний чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 3:12
43 Iomraidhean Croise  

Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.


Абрам —БУРХАН Эзэн минь! Энэ газрыг өвлөн авахаа би хэрхэн мэдэх вэ? гэж хэлэв.


Тэр газарт суу. Би чамтай хамт байж, чамайг ерөөн, энэ бүх газрыг чамд болон чиний үр удамд өгнө. Би чиний эцэг Абрахамд андгайлсан тангаргаа биелүүлнэ.


ЭЗЭН, Иаковт —Чи эцэг өвгөдийнхөө нутаг, төрөл садан уруугаа буцаж яв. Би чамтай хамт гэлээ.


Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, харин гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.


Урьд Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв.


Намайг үзэн ядагчид хараад ичихийн тулд Сайны тэмдгийг надад үзүүлээч! Учир нь ЭЗЭН Та Надад туслан намайг тайвшруулсан.


Мосегийн хадам эцэг Иетро, эхнэр хөвгүүдийнх нь хамт цөлд түүн дээр хүрч ирэв. Тэнд Бурханы ууланд Мосе буудалласан байв.


Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ.


Тэгэхэд Мосе, Бурханд —Хараач, би Израилийн хөвгүүд дээр очиж, тэдэнд “Эцэг өвгөдийн чинь Бурхан намайг та нар уруу илгээв” гэж хэлэхэд тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв.


Тэгтэл Тэр —Миний оршихуй хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв.


Тиймээс одоо яв! Би амтай чинь хамт байж, юу хэлэхийг чинь чамд заана гэв.


Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Юу хийхийг чинь Би та нарт заана.


Бид цөл уруу гурван өдрийн аянд явж, Бурхан ЭЗЭНдээ тушаасных нь дагуу тахил өргөе гэж хэлэв.


Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, харин гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.


Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.


Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.


Тэднээс бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би Чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Мосе —Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг, энэ нь миний өөрийн хийж буй зүйл биш гэдгийг та нар үүгээр мэдэх болно.


Золгүй явдлыг тэрээр Иаковын дотроос үзээгүй. Зовлонг бас Израилийн дотроос хараагүй. Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт бөгөөд Хааны уухай тэдний дунд байна.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн хамт ажиллаж, дагалдах тэмдгүүдээр үгийг баталсаар байлаа. Амен.]


Эзэний мутар тэдэнтэй хамт байсан ба үй олон итгэж, Эзэн өөд эргэж байлаа.


Тэднийг боолчлох үндэстнийг Би Өөрөө шүүнэ” гээд, Бурхан цааш нь “Дараа нь тэд гарч ирэх бөгөөд энэ газарт Надад мөргөх болно” гэжээ.


Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?


Дараа нь Тэрээр Нуны хүү Иошуад тушааж —Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай бөгөөд зоригтой бай! Би чамтай хамт байна гэв.


Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж айлдсан.


Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй.


ЭЗЭНий тэнгэрэлч түүнд үзэгдэн —Эрэлхэг хүчит дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд


ЭЗЭН түүнд —Би чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохих мэт чи Мидианыг цохино гэв.


Гидеон Түүнд —Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач.


ЭЗЭНий тэнгэрэлч гартаа байсан таягийн үзүүрийг мах ба исгээгүй талханд хүргэмэгц хаднаас гал дүрэлзэн мах ба исгээгүй талхыг шатааж барав. Тэгээд ЭЗЭНий тэнгэрэлч зайлан одож үзэгдэхгүй болов.


Чи тэдний юу ярилцаж байгааг сонс. Ингэсний дараа гар чинь хүчирхэгжиж чи хуаран уруу бууж очиж чадах болно гэв. Тэгээд Гидеон, зарц Пурагийн хамт хуаран дахь харуулын захад бууж ирэв.


Харин тэд “Бидэн дээр ирэгтүн” гэвэл, бид өгсөн очъё. ЭЗЭН тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг болог гэж хэлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan