Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 27:9 - Ариун Библи 2013

9 Чи асрын хашааг хийгтүн. Өмнө зүгт буюу тэр талынх нь хашааны хөшигнүүд нарийн нэхсэн маалингаар хийгдэх бөгөөд зуун тохой урттай байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

9 Чи асрын хашааг хийгтүн. Өмнө тал нь зуун тохой урттай нарийн нэхсэн маалингаар хийгдсэн хөшигтэй байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 27:9
29 Iomraidhean Croise  

Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хушин дүнзээр хийжээ.


Тэр өдөр ЭЗЭНий өргөөний өмнө байх хашааны төвийг хаан ариусгав. Учир нь тэрээр шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг тэнд өргөсөн бөгөөд ЭЗЭНий өмнөх хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилуудын өөхийг багтаахааргүй дэндүү жижиг байсан юм.


Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.


Тэгээд тэр тахилчдын хашаа, их хашаа зэргийг мөн хашааны хаалгуудыг хийж, тэдгээрийг хүрлээр бүрэв.


Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.


ЭЗЭНий өргөөний хашаанд, Дунд чинь биелүүлнэ, Иерусалим аа, ЭЗЭНийг магтагтун!


Учир нь Таны хашаан дахь нэг өдөр Гадна байх мянган өдрөөс ч дээр юм Гэм буруугийн майхнуудад оршин сууснаас Бурханыхаа өргөөний босгон дээр зогсохсон.


ЭЗЭНий өргөөнд тэд суулгагдаж Бурханы маань хүрээнүүдэд тэд цэцэглэнэ.


Багананууд нь хорь байх бөгөөд хорин хүрэл углууртай байна. Баганануудын дэгээ ба холбоос нь мөнгөн байх ёстой.


хашааны хөшигнүүд ба үүний багана, углуурууд мөн хашааны хаалганы дэлгэц,


Тэрээр эхний хэсгийн бүрээсний ирмэгийн холбоосон дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний ирмэгийн холбоосон дээр тавин гогцоо хийв.


хашааны хөшигнүүд ба үүний багана, углуурууд, хашааны хаалганы дэлгэц, үүний оосор ба гадаснууд мөн асрын үйлчлэлд буюу уулзалтын майханд зориулсан бүх хэрэгсэл


Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэрээр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажилаа дуусгалаа.


Чи эргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө.


Тэр хажуугийн баганануудыг жаран тохой өндөр болгов. Хаалга нь эргэн тойрондоо хашааны хажуугийн багананууд уруу тэлжээ.


Тэгээд тэр намайг гаднах хашаанд авчрав. Харагтун, тэнд эргэн тойронд хашаанд зориулж хийгдсэн танхимууд мөн засмал зам байв. Гучин танхим нь засмал зам уруу харж байв.


Хойд зүгийг харсан гаднах хашааны дааман хаалганы хувьд, тэрээр түүний урт, өргөнийг хэмжив.


Дотоод хүрээ нь зүүн зүгийнхтэй адил хойд зүгийн дааман хаалганы харалдаа хаалгатай байв. Тэрээр хэмжсэнд дааман хаалганаас дааман хаалга хүртэл зуун тохой байв.


Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотоод хүрээнд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив.


Тэр намайг дотоод хүрээний зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив.


Дотоод хаалганы гадна, дотоод хүрээн дотор дуучдад зориулагдсан хоёр танхим байв. Тэдгээрийн нэг нь хойд дааман хаалганы хажууд нүүрэн тал нь өмнө зүг харсан, нөгөө нь зүүн дааман хаалганы хажууд хойд зүгийг харсан байв.


Дотоод хүрээнд хамаарах хорин тохойны эсрэг талд мөн гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв.


асар болон тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд болон хашааны үүдний дэлгэц, эдгээрийн оосрууд ба тэдгээрт холбогдох бүх үйлчлэл багтаж байна.


хашааны хөшигнүүд, асар болон тахилын ширээний эргэн тойрон дахь хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц, тэдгээрийн оосор, тэдгээрт хэрэглэгдэх хэрэгсэл бүхэн болон тэдгээрт хийгдсэн бүхнийг зөөнө. Тэд ийнхүү гүйцэтгэнэ.


эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн хэрэгсэл бүхэн болон тэдгээрийн бүх үйлчлэл юм. Тэдний үүрэг ёсоор үүрч явах зүйл бүрийг нэрээр нь тогтоож өгөгтүн.


Lean sinn:

Sanasan


Sanasan