Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 27:1 - Ариун Библи 2013

1 Чи хуайс модоор тахилын ширээг хий. Урт нь таван тохой, өргөн нь таван тохой, дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Чи хуайс модоор тахилын ширээг хий. Уг ширээний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 27:1
20 Iomraidhean Croise  

Тэгээд тэр өдөр Гад, Давид дээр ирж, түүнд —Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд тахилын ширээ босгогтун гэв.


ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд талаас, тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.


Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утах, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, тухайлбал Израилийн төлөө эвлэрүүлгийн ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.


Тэрээр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр, хүрэл тахилын ширээ хийв.


Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелийн хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэн ёсоор шатаалт тахилыг дээр нь тахихын тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов.


Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН миний туг” гэж нэрлэхдээ —


Мосе, ЭЗЭНий бүх үгийг бичиж тэмдэглэжээ. Тэгээд тэр өглөө эрт босож уулын бэлд тахилын ширээ бас Израилийн арван хоёр овогт зориулан арван хоёр чулууг босголоо.


шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь, угаалгын сав ба суурийг нь


мөн шатаалт тахилын ширээ хүрэл тортойгоо, үүний дамнуурга ба бүх хэрэгсэл нь, угаагуур ба үүний суурь,


хүрэл тахилын ширээ, хүрэл тортойгоо, үүний дамнуурга ба бүх хэрэгсэл нь, угаагуур ба үүний суурь


Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тосолж, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь ариунаас ариун байх болно.


Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр уулзалтын майхан асрын үүдэнд шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөжээ.


Тэгээд уулзалтын майхан асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул.


Тэдний үүрэгт нь авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээнүүд болон үйлчлэлд хэрэглэдэг ариун газрын сав суулга, дэлгэц болон тэдгээрийн бүх үйлчлэлүүд багтана.


Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуу дэлгэнэ.


Тэд мөн үүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх хэрэгсэл болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний хэрэгсэл бүгдийг түүн дээр тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, хөндлөвчүүдийг нь шургуулна.


Бидэнд тахилын ширээ бий. Асрын үйлчлэгчид түүнээс юм авч идэх эрхгүй байдаг.


Lean sinn:

Sanasan


Sanasan