Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 26:1 - Ариун Библи 2013

1 Дараа нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийн дээр чи уран хийц болох херубуудыг хийлгэгтүн.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Цааш нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийг чи уран хүний урлал болох херубуудын хамтаар хийлгэгтүн.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 26:1
29 Iomraidhean Croise  

хаан эш үзүүлэгч Натанд ийн хэлэв. —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд байна гэв.


Тэрээр өргөөний бүх ханыг тойруулан дотор гадаргүй херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ.


Давид өргөөндөө тухлан амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад ЭЗЭНий гэрээний авдар майхны хөшгөн доор байна гэв.


Учир нь цөлд Мосегийн хийсэн ЭЗЭНий асар болон шатаалт тахилын ширээ тэр үед Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан билээ.


Эвлэрүүлгийн тагны хоёр үзүүрт чи хоёр херубыг алтаар давтаж хий.


хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,


Би тэдний дунд оршихын тулд Надад тэд ариун газрыг бариг.


Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байна.


Дараа нь чи хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хий. Үүний дээр уран хийц болох херубуудыг хийлгэ.


Асрын үүдэнд хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийгтүн.


Уулзалтын майхан, гэрчлэлийн авдар ба түүн дээрх эвлэрүүлгийн таг, асрын бүх хэрэгсэл,


Үүнд: асар ба майхан нь мөн үүний бүтээлэг, дэгээ, дүнз, хөндөл, багана болон углуурууд нь,


Сийлбэр, урлал, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалинган дээрх хатгамал, нэхмэл зэрэг бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, уран хийцийг сэддэг аливаа ажлыг хийх зүрхний мэргэн ухаанаар ЭЗЭН тэднийг дүүргэв.


хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,


Дараа нь тэр хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүний дээр уран хийц болох херубуудыг тэрээр хийв.


Тэгээд хөх, ягаан, час улаан даавуу мөн нарийн нэхсэн маалингатай хамт сүлжиж уран хүний урлалыг хийхийн тулд тэд алтыг гөлөм болгож давтаад, нарийн утас зүсэж гаргав.


Эхний сарын эхний өдөрт чи уулзалтын майхан асрыг босго.


Уулзалтын майхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт нь асар ба майхан, түүний бүтээлэг ба уулзалтын майхны үүдний дэлгэц,


Тэд уулзалтын майхны хөшиг болон асар, түүний бүтээлэг, орой дээр нь байдаг далайн гахайн арьсан бүтээлэг, уулзалтын майхны үүдэн дэх дэлгэц,


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Харин Есүс Өөрийн бие болох сүмийн тухай айлдсан аж.


Тэрээр ариун газрын хийгээд хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм.


Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ, тавиг талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгдсэн юм.


Энэ нь өнөө үеийн төлөөх бэлгэдэл юм. Ёсоор нь өргөгддөг бэлэг ба тахил нь үйлчлэгчийг мөс чанарынх нь хувьд төгс болгож чадахгүй.


Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.


Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].


Lean sinn:

Sanasan


Sanasan