Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 2:23 - Ариун Библи 2013

23 Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан өөд болов. Израилийн хөвгүүд боолчлолоос болж сүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

23 Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 2:23
31 Iomraidhean Croise  

Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа бутны дөлөн дунд тэнгэрэлч түүнд үзэгдсэн байна.


ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Харагтун, чи жирэмсэн байна. Чи хүү төрүүлэх болно. Түүнийг Ишмаел гэж дуудна. Учир нь ЭЗЭН чиний зовлон зүдүүрийг сонссон билээ.


Энэ нь Египетийн нутагт түг түмдийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө.


Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж, Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.


Египетэд манай эцэг өвгөдийн зовлон зүдүүрийг үзэж Улаан тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг Та сонсоод,


Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь, нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд түүгээрээ амь голоо зогоож байдаг. Эс тэгвэл тэр чамайг ЭЗЭНд мэдүүлж, энэ нь чамд нүгэл болох вий.


Мидианд ЭЗЭН, Мосед —Египет уруу буцаж оч. Чиний амийг эрэлхийлж байсан бүх хүн үхсэн гэж айлдав.


ЭЗЭН —Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над өөд хашхирч байна.


Харин бид ЭЗЭНд хашхирахад Тэр дууг маань сонсон, тэнгэрэлчийг илгээгээд биднийг Египетээс гаргасан. Харагтун, одоо бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна.


Тэд Фараонд хэлэх үед Мосе наян настай, Аарон наян гурван настай байлаа.


Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь Израилийн гэр, Таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ. Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.


Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг египетчүүд гашуун зовлонтой болгов.


Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн ёолохыг сонсож, гэрээгээ саналаа.


Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сүнс, бас хэрцгий боолчлолын улмаас Мосег эс сонсов.


Иаков Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирсан билээ. Тэгэхэд ЭЗЭН, Мосе Аарон хоёрыг илгээж, тэд эцэг өвгөдийг чинь Египетээс гаргаж, энэ нутагт суурьшуулсан.


Тоо томшгүй дарлалуудаас болж тэд ёолон орилдог. Хүчтэний гараас болж тэд хашхирцгаадаг ч


Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонсооч! Миний хашхираан Танд хүрэг.


Тэр есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилийн хөвгүүдийг харгислан дарангуйлж байсан тул Израилийн хөвгүүд ЭЗЭНээс тусламж эрж хашхиран гуйв.


Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийн захирагч болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн гараас аврах болно. Тэдний хашхираан миний өмнө ирсэн тул Би өөрийн ард түмнээ харав гэжээ.


Зовлон шаналлын минь өдөр Нүүрээ надаас бүү нуугаач. Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр Надад даруйхан хариулаач.


Lean sinn:

Sanasan


Sanasan