Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Гэтлэл 18:4 - Ариун Библи 2013

4 Нөгөөгийнх нь нэрийг Елиезер гэдэг аж. (Учир нь Мосе —Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ.)

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Нөгөөгийнх нь нэрийг Елиезер гэдэг аж. Учир нь Мосе —Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Гэтлэл 18:4
19 Iomraidhean Croise  

Чиний эцгийн Бурханаар дамжин Тэр чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан Тэрээр чамайг ерөөх болно. Дээр тэнгэрийн ерөөл Доор оёоргүй гүний ерөөл Хөх ба умайн ерөөл энэ болой.


Мосегийн хөвгүүд Гершом, Елиезер нар байв.


Елиезерийн хүү Рехабиа тэргүүн нь байв. Елиезер өөр хөвгүүдгүй боловч Рехабиагийн хөвгүүд үй олон байв.


Хүч минь болдог ЭЗЭН, Тандаа би хайртай.


Тэр намайг дайснуудаас минь авардаг Эсэргүүцэгчдийн минь дээгүүр Намайг Та үнэхээр өргөдөг юм Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ.


Би ЭЗЭНийг хайсан агаад Тэр надад хариулж, Бүх айдсаас минь Тэр намайг чөлөөлсөн.


Бурхан, бидний хоргодох газар ба хүч, Зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж.


Фараон түүнд —Надаас зайл! Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил! Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв.


Фараон энэ хэргийг сонсоод, Мосег алахаар хайв. Харин Мосе, Фараоны нүднээс зугтаж Мидиан газар саатав. Тэгээд тэр нэгэн худгийн дэргэд сууж байлаа.


Тэгээд тэрээр хүү төрүүлсэнд Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд —Би харь газар цагаач болсон юм гэж хэлэв.


Ингээд Мосе эхнэр хөвгүүдээ авч тэдэнд илжиг унуулаад, Египет нутаг уруу буцаж явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа.


Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв.


Петр сэхээ орж —Эзэн тэнгэрэлчээ илгээж, намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв.


Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт ирмэл хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.


Гэвч Эзэн надтай хамт зогссон бөгөөд тунхаглалыг надаар дэлгэрүүлж бүх харийнханд сонсгохын тулд намайг тэнхрүүлсэн бөгөөд би арслангийн амнаас аврагдсан.


галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.


Тиймд бид зоригтойгоор “Эзэн миний туслагч. Би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ?” гэдэг.


Lean sinn:

Sanasan


Sanasan